
Японы иргэдэд зориулж, үйл ажиллагааны талбарт Хятадын уламжлалт соёлын гайхамшгийг дэлгэн харуулж, хоёр ард түмний солилцоонд индэр гаргасан байна.

"Хятадын баяр"-ын ажиллагаа хоёр хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд Хятадын амтат идээ ундааны 60 үзэсгэлэн, аялал жуулчлал, аж ахуйн нэгж, нийгэмлэгийн сурталчилгааны 40 талбар зохион байгуулж, уран сайхны тоглолт, амтат идээ ундаа, соёлын үзэсгэлэн, аялал жуулчлалын танилцуулга зэрэг хэлбэрээр Японы иргэдэд Хятадын соёлыг мэдрэх, Хятадыг ойлгох индэр гаргасан байна.
Хятадаас Япон улсад суугаа элчин сайд Чэн Юнхуа видео хэлбэрээр баяр хүргэж:
- Хятад, Японы дипломат харилцаа сэргэсний 45 жилийн ой тохиож буй үеэр Хятадаас Японд суугаа Элчин сайдын яамаас хоёр орны олон салбарын хүмүүсийг өргөнөөр урьж, "Хятадын баяр-2017" үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулж байна. Энэ бол өнөөдрийн Хятад орныг дэлгэн харуулж буй өвтэгш үйл ажиллагаа юм. Мөн Хятад, Япон хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр болно. Иймээс энэ удаагийн үйл ажиллагаа нь хоёр орон солилцоогоо эрчимжүүлэх, ойлголцлоо нэмэгдүүлэх индэр болохыг хүсэж байна гэсэн байна.
