solongonews
Гадаадад хөрөнгө оруулах тухай тогтоолыг яаравчлан боловсруулна
2017-01-03 21:24
2016 онд Хятадаас гадаадад оруулсан хөрөнгийн хэмжээ дахин шинэ амжилт тогтоов.

Эхний 11 сард Хятадын аж ахуйн нэгжээс гадаадад оруулсан шууд хөрөнгө оруулалт нийт 161 тэрбум 700 сая ам.долларт хүрч, 2015 оны бүтэн жилийн түвшнээс давж, өнгөрсөн оны мөн үеэс 55.3 хувиар өсөв. Гадаад дахь хөрөнгө оруулалт хурдтай хөгжсөний зэрэгцээ энэ тухай "зүй бус" үзэгдэл бий болов. Саяхан сурвалжлагчийн мэдээлснээр, хойшид хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын бүх явцыг хянаж удирдахаа эрчимжүүлж, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын дунд, урт хугацааны дүрмийн байгуулалтыг урагшлуулна. Үүнд хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын тогтоол, иж бүрэн бодлогыг яаравчлан боловсруулах зэрэг багтаж байгаа юм байна. Худалдааны яамны хамтын ажиллагааны газрын дарга Жөү Люжюнь хэлэхдээ,

"Нэг. Хууль дүрмийн дагуу, үнэн бодит хяналт шалгалтыг урагшлуулж, үнэн бодит хяналт шалгалтаар дамжин нөхцөл чадавхтай аж ахуйн нэгжээс гадаадад хөрөнгө оруулах ажиллагаа өрнүүлэхийг үргэлжлэн урамшуулна.

Хоёр. Дунд урт хугацааны дүрмийн байгуулалтыг урагшлуулж, "Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын тогтоол" болон иж бүрэн холбогдох бодлого боловсруулахыг урагшлуулна.

Гурав. Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын бүх үйл явцыг хянаж удирдахаа эрчимжүүлнэ" гэжээ.

Гадаадад хөрөнгө оруулж байгаа бодит байдлын талаар хуулийн дагуу шалгалт хийх талаар Худалдааны Яам "Гадаадад хөрөнгө оруулах тухай удирдлагын арга"-д өөрчлөлт оруулж, гадаадад хөрөнгө оруулж буй байдалд бүртгэл, шалгалт хийх аж ахуйн нэгжийн бөглөх өргөдөл 5 байсныг 9 болгон нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулж байгаа үнэн бодит байдалд шалгалт хийх болно гэжээ. Жөү Люжүнь хэлэхдээ,

Аж ахуйн нэгж хавсарган нэгтгэх буюу хөрөнгө оруулалт хийхдээ хилийн чанадад аж ахуйн нэгж байгуулах хэрэгтэй. Хэрэв энэ нь үнэн бол аж ахуйн нэгжийн дүрэм гэж байх ёстой. Хүчин бүхий аж ахуйн нэгж төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргасан материалыг хангах хэрэгтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протоколын уг эхийг хангах хэрэгтэй. Мөн сүүлийн үед аудитаар орсон санхүүгийн тайланг хангах хэрэгтэй. Үүнд голдуу өрийн хэмжээг тодорхойлсон байх шаардлагатай. Аж ахуйн нэгж хэрэв эдгээрийг шуурхай зүй зохистойгоор, түргэн олгож өгвөл ажлын гурав хоногт бүртгэн авч чадна гэжээ.

Аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулах үйл ажиллагааг дүрэмжүүлэхийн зэрэгцээ Жөү Люжүнь хэлэхдээ, Хятадын засгийн газар гадаадад хөрөнгө оруулах бодлого чиглэл, удирдлагын зарчмын талаар өөрчлөлт гаргаагүй. Нөхцөлтэй, чадвартай аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулан аж ахуй эрхлэхийг урамшуулан дэмжих болно гэжээ.

Хятадын засгийн газар аж ахуй нэгжийн гадаадад хөрөнгө оруулахыг цэгцэлж буйтай холбогдуулан Америк дахь Хятадын худалдааны ерөнхий нийгэмлэгийн нарийн бичгийн дарга байсан Хуан Шюйчи: - Энэ нь Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулах чанарыг дээшлүүлэх ба хэтийн төлөв нь сайн байна гэв. 

"Эдийн засаг тасралтгүй хөгжихийн хэрээр Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулах хэмжээ цаашид тэлэн өргөжнө. Өдгөө хөгжингүй орон төдийгүй, зарим хөгжиж буй оронд, ялангуяа Хятад улс "нэг бүс нэг зам" санаачилгыг дэвшүүлсний дараа, бидний энэ талаарх хөрөнгө оруулалт, гадаадад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдийн тоо, чанар, хүрээ хэмжээ тасралтгүй тэлэн өргөжиж, хөгжлийн хэтийн төлөв маш сайн байх болно" гэжээ.

Найруулагч: ,
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл