ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх, гадаад сурталчилгааны ажлын шинэ өнгө төрхийг өргөжүүлэх, Хятад, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг нэг шат ахиулах, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд тус үдэшлэгийн эрхэм зорилго оршиж байгаа юм.
Солонго • 2018 Хятад, Монголын интернет сүлжээний цагаан сарын үдэшлэгт хоёр орны уран бүтээлчид 60/40 харьцаатайгаар оролцох болно.
Чиглэл: Залуу уран бүтээлчдээр гол болгосон нээлттэй, орчин үетэй зохицсон, уламжлалыг хадгалсан онцлог бүхий үдэшлэгийг зохион байгуулна.
Төрөл:
1. Дуу
2. Бүжиг
3. Шүлэг, уран уншлага
4. Холбоо, язгуур хөгжим
5. Хошин шог
Агуулга:
1. Хүүхдийн дуу /Гоцлол болон найрал дуу/
2. Сургуулийн амьдрал, оюутан ахуй цагийг харуулсан дуу
3. Хайр сэтгэл, нутаг ус, хөрш орноо магтан дуулсан дуу
4. Аав ээж, амраг хонгороо дуулсан дуу
5. Нөхөрлөл, харилцаа, хөгжлийг дуулсан дуу
6. Эв нэгдэл, баяр дурсгал, аз жаргалыг бэлгэдсэн дуу
7. Ирээдүй, хүсэл тэмүүллийг хурайлсан дуу
8. Нийтийн, чөлөөт, орчин үеийн бүжиг
9. Амьдрал, нөхөрлөл, сайн сайхныг бэлгэдсэн хошин шог бүтээл
Тавигдах шаардлага:
1. Агуулгын хувьд эерэг байх
2. Хоёр орны нөхөрсөг харилцааг бүрэн харуулж чадсан байх
3. Шинээр бүтээсэн уран бүтээлийг хөхүүлэн дэмжих
4. Хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан бүтээлийг дэмжих
5. Шинэ сэдэв, шинэ санааг харуулсан бүтээл байх
Өөрийн уран бүтээл, авьяас чадвараа үзэгч түмэндээ хүргэх хүсэлтэй эрхэм таныг идэвхтэй оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2018 оны 01 дүгээр сарын 04 өдрөөс 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал явагдана.
Бидэнтэй холбоо барих:
С.Саранчимэг: 15847185980
Цахим хаяг : 281935318@qq.сом
Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төв
