ХКН-ын залуучуудын эвлэлийн төв хороо, Хятадын залуучуудын холбоо сүүлийн өдөр Да Лянь хотын Байгалийн шинжлэх ухаан технологийн их сургуулийн физикийн ухааны сургуулийн орлогч дарга Ван Женшюн зэрэг 20 хүнд 21 дэх удаагийн “Хятадын залуучуудын 5.4-ний медаль” хүртээв. Энэ нь Хятад улсын бодлогыг уриалан журамладаг, боловсролтой, өөрийн гэсэн тодорхой хувь нэмрийг улсад оруулсан шилдэг залуучуудыг бэлдэх, орчин үеийн залуучуудын үзэл суртал, өртгийн үзлийг төвлөрүүлэн илрүүлэх, залуучуудыг удирдан “Хоёр зуун жил”-ийн тэмцэх зорилт ба Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэх зорилготой юм.
ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Суань Жинзи хилийн хамгаалалтын цагдаагийн газар зэрэг 8 залуучуудын багийнханд “Хятадын залуучуудын 5.4-ний багийн медаль” олгож, Жэ Жяны Үйлдвэр худалдааны их сургуулийн эвлэлийн орлогч дарга Жан Уха (эмэгтэй) зэрэг 5 хүнд “Хятадын залуучуудын 5.4-ний медаль” гардуулжээ.
ХКН-ын залуучуудын эвлэлийн 2017 оны “Өөдрөг буянлаг шилдэг залуучууд”-ын шалгаруулалтын дүнг зарлав. Үүнд, Тянь Жиний Багшийн их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийн багш Чэнь На зэрэг 20 хүн мэргэжлээ хүндэлдэг шилдэг залуучуудаар сонгогдож, Фу Жянь мужийн Шя Мэнь хотын Гуань Жюйфан үйлчилгээний ХК-ийн захирал Чэнь Минюй зэрэг 20 хүн шинийг санаачлан ажил хэрэг бүтээх шилдэг залуучуудаар сонгогджээ. Хайнань мужийн Ү Жышань хотын байгаль орчны товчооны цэвэрлэгч Чэнь Хайрүн зэрэг 20 хүн үнэнч найдвартай шилдэг залуучуудаар сонгогдож, Шань Дүн мужийн Вэнь Дэн яс барих эмнэлгийн бариа заслын тасгийн эрхлэгч Дин Юун зэрэг 20 хүн шударга найрсаг шилдэг залуучуудаар сонгогдсон юм. Хайнан мужийн Хайкөү хотын хувиараа бизнес эрхлэгч Чэнь Шюньху зэрэг 20 хүн ахмад буурлаа хүндлэн нялхсаа хайрладаг шилдэг залуучуудаар сонгогдсон бол Их 20-ийн удирдагчдын уулзалтын үеэр үйлчилсэн “Шяо Чинхэ” зэрэг залуучуудын сайн дурын багийг багтаасан нийт 3 баг “Өөдрөг буянлаг шилдэг залуучуудын баг”-аар тус тус сонгогдсон аж.
