


Токиогийн олимп, пара олимпоор Японы кимоно хувцсыг танилцуулахаар дамжуулан дэлхий нийтэд энх тайвны дохиог уламжлахыг зорьсон “Imagine Oneworld” Токиогийн олимпын 213 ширхэг кимоно хувцасны дизайныг бүтээж, оёж бэлэн болгосноо өнгөрсөн жил мэдэгдэж байсан юм.


213 ширхэг кимоно хувцсанд дэлхийн 213 улс орон, бүс нутгийн түүх соёл, байгалийн үзэмж зэргээр гол элемент, онцлогийг шингээжээ. Түүнчлэн Японы орон нутгийн уламжлалт ур техникийг ашиглаж, Японы 18 мужийн кимоно бүтээгчид, гар урчууд гараар нэхэж, будаг суулгажээ.


Японы Фукуока мужийн Куянаги будааны зах дээр кимоногийн дэлгүүр ажиллуулдаг Такакура кимоно хувцасны үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилт тавьж, 2014 онд тусгай төсөл дээр ажиллаж эхэлжээ. Энэ удаа олимпын наадмаар харуулах кимоно бүрд 2 сая иен зарцуулсан бол нийт 400 сая иенийг нь хандиваар цуглуулжээ.
