solongonews
Хэрэв найз бүсгүй/эхнэр тань өөр залуутай мессеж бичвэл юу хийх вэ?
2015-12-28 18:21
Охид бүсгүйчүүд бидэнд эрчүүдийн ертөнц үргэлж сонирхолтой, содон санагддаг. Тэгвэл 20-25 настай залуусаас дээрхи асуултыг асуухад хэрхэн хариулахыг уншъя.
Жагаа-25 нас
Олон үгээр яахав. Үнэхээр хайртай бол мессеж бичиж, харилцаа тогтоохгүй байсан шүү дээ. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө нь бодох хэрэгтэй.
 
Тэмка-23 нас
Юу бичиж байгаагаас шалтгаална. Хэрэв миний найз охин өөр залуутай болзоод эхэлвэл уурлах байх. Яагаад эрэгтэй найз, ажлын хамт олон, ангийн залуус нь мессеж бичиж болохгүй гэж. Учир нь би эмэгтэй хүний эрх чөлөөг “боогоод” байдаг залуу биш. Тэр ч бас намайг хүндлэх хэрэгтэй. 
 
Дөк-22 нас
Эхлээд учрыг нь тодруулж асууна даа. Хэрвээ ямар нэгэн юм мэдэгдвэл илүү тодорхой болтол нь судлах байхдаа яг л ширэнгэн ойн гүнээс отох ирвэс шиг л... Ийм үед тайван байх зөв алхам гэхдээ эхнэр маань хэзээ ингэхгүй. Гэрлэлт гэдэг бол том хариуцлага. 
 
Боогий-21 нас 
Миний найз охин бид хоёр нилээдгүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Учир би түүнийхээ бүхий л эрэгтэй найз, гэр бүл, хамаатан садан бүгдийг мэднэ. Тиймээс л бид хоёрын амьдралд хардалт элдэв асуудал байхгүй сайхан байна. Би ч хайртдаа итгэдэг. Тэр минь ч надад итгэдэг.
 
Даваа-20 нас 
Юу бичиж байгаагаас нь шалтгаална. Гэхдээ найз охин маань юм бодоогүй байж болох ч нөгөө залуу нь ямар шалтгааны улмаас харилцаатай байгааг олж мэднэ. Шууд найз охиноо буруутгахгүй.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл