solongonews
Францын Ерөнхийлөгч Ши Жиньпинд морь бэлэглэнэ
2018-01-09 09:08
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д хийж буй айчлалынхаа үеэр тус улсын дарга Ши Жиньпинд морь бэлэглэнэ хэмээн БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгдэв.

 
 
Лу Кан хэлэхдээ “Францын Төрийн тэргүүний Хятад улсад хийж буй айлчлал нь манай улсад төдийгүй Франц улсад чухал ач холбогдолтой. Айлчлал үр дүнтэй болж, Хятад-Францын харилцаа эрчимтэй хөгжихөд эерэг нөлөө үзүүлэх үүднээс талууд хүчин чармайлт гаргах болно” гэсэн байна.

    Хятад улстай стратегийн түншлэлээ бэхжүүлэхийг зорьж буй Эммануэль Макроны энэхүү айлчлал  нэгдүгээр сарын 07-нд буюу өнгөрөгч ням гарагт эхэлсэн бөгөөд дөрвөн хоног үргэлжлэх аж. Айлчлалын үеэр тэрбээр дэлхийн дулаарал, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх асуудал болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://www.oushinet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл