solongonews
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиантай утсаар ярив
2023-11-23 12:06
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиантай утсаар ярьжээ.

        ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 22-ны өдөр Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиантай утсаар ярьжээ.

        Вивиан хэлэхдээ “Сингапур, Хятад хоёр орны ойр дотно харилцаа, гүнзгий хамтын ажиллагаатай юм. Сингапур улс хоёр орны ард түмний солилцоог гүнзгийрүүлэх, цаашид хоёр орны агаарын тээврийг нэмэгдүүлэх шинэ арга хэмжээ авахад бэлэн байна. Хоёр талын хамтын ажиллагааны механизмын уулзалтын үүргийг бүрэн гүйцэтгэж, хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд Сингапур Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

        Ван И хэлэхдээ “Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад-Сингапурын харилцааг бүх талаар, өндөр чанартай, урагштай түншлэл болгон дээшлүүлж, янз бүрийн салбарт хамтран ажиллах нь хүчтэй эрч хүчийг хадгалсаар байна. Хятад улс Сингапуртай хамтран ажиллаж, хоёр талын хүмүүс хоорондын солилцоог цаашид сэргээхэд илүү тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж, цар тахлын халдварын сүүлийн гурван жилд учирсан хохирлыг аль болох түргэн хугацаанд нөхөж, хоёр орны хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэх болно. Хоёр талын хамтын ажиллагаанд илүү үр дүнд хүрэхийн тулд Хятад, Сингапур хоёр талын хамтын ажиллагааны механизмыг сайн ашиглах ёстой” гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл