Аз жаргалтай хайрыг бүтээх нууцаас
2015-12-28 18:21
Өөрөөсөө шал өөр хүнийг хайрлаж, түүнтэйгээ насан туршдаа хамтдаа амьдрана гэдэг маш их тэвчээр бас ухаан шаарддаг. Үүнд хянуур хандаж эхлэлээсээ л зөв явахгүй бол цааш үргэлжилнэ гэдэг асуудалтай. Тиймд аз жаргалтай хайрыг бүтээх нууцаас тантай хуваалцъя.
- Ойлгомжтой үгс
Тойруулж ярих хэрэггүй, хэлхэд хичнээн хэцүү байсан ч зориг гаргаж байгаад зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Эргүүлж тойруулаад байвал та хоёрын дунд үл ойлголцол гарах магадлалтай. Мөн олон түмний дунд асуудлаа ярьж, зэмлэж, шүүмжлэхгүй байх ба зөвхөн хоюулахнаа байхдаа л ярилцах нь зохистой.
- Тохиролцоо
Шийдэгдэхгүй байгаа, ярвигтай асуудлууд гарах үе зөндөө. Тэр үед маргалдаж муудалцахгүйгээр нэг нэгнийхээ санаа оноог сонсож зөвлөлдөөд тохиролцоо хийх нь чухал. Хайр дурлалын харилцаанд нэг нь захираад ирэхээр харилцаа таагүй болж эхэлдэг тиймд эрх тэгш байх аль алиндаа ашигтай мөн хохиролгүйгээр шийдэх хэрэгтэй.
- Дасан зохицох
Эмэгтэй хүн бүхэн үерхэж байгаа залуугийнхаа муу зуршил, дуртай зүйлсийг нь хоргилж өөрчилж чадна гэж боддог. Гэвч зарим үед бид түүнийг өөрчлөх гэж байгаад алдчих үе бий. Тиймд үнэхээр л тэвчиж боломгүй зүйл биш л бол түүний дадал зуршилтай нь дасан зохицох хэрэгтэй. Тэр таныг улам илүү ихээр хайрлах болношүү.
- Уучлал
Маргаан гарах бүрт өнгөрсөнийг сөхөж байдлыг улам дордуулах хэрэггүй. Угаагаагүй аяга тавагны маргаан болж байхад гэнэт л дээрийн Гэрлээрүү яаж харсаныг нь яриад байвал маргаан нь хэрүүл болж дуусна. Өнгөрсөн бол өнгөрсөндөө харин одоо бол одоогийнхоо л асуудлыг ярь.
- Ганцаараа бай
Хүнтэй үерхэнэ, гэрлэнэ гэдэг нь та хоёрыг хаашаа салахгүй юм шиг наалдан падаар наасан гэсэн үг биш. Хааяа ч гэсэн өөрийн гэсэн орон зайг бий болгож өөрөө өөртөө цаг зав гаргаж дуртай зүйлсээ хийгээрэй. Найзуудтайгаа агаарт гарч, парк орж тоглох, ууланд аялах гэх мэт
- Адилхан сонирхол
Хүн болгон өөр гэвч та хоёр сайн хайвал ямар нэгэн адилхан сонирхол гарч ирж л таарна. Хосууд адилхан сонирхолтой байна гэдэг харилцаанд нь маш сайнаар нөлөөлдөг. Хамтдаа цагийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлэхэд туслана.
- Найзуудаараа
Үргэлж хоюулахнаа байгаад байвал уйтгартай шүү дээ. Тиймээс хааяа нэг хоёр талын найзуудаараа уулзалдаж хуучны дурсамжуудаа ярилцаж байж болношүүдээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
