solongonews
Үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтын ажлыг тууштай ахиулах хэрэгтэй
2022-05-20 11:17
Үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтын ажлыг тууштай ахиулах хэрэгтэй

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Төвийн экологийн байгаль орчныг хамгаалах хяналтын хэсгийн ахлагч Ханьжэн 05-р сарын 19-ний өдөр Төвийн экологийн байгаль орчныг хамгаалах хяналтын ажлын хэсгийн ахлагч бүлгийн хурлыг даргалжээ. Тэрээр:

- Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн талаарх санаа бодлыг сайтар хэрэгжүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааварчилгыг хэрэгжүүлж. Төвийн экологи, байгаль орчныг хамгаалах хяналт шалгалтын 2 дахь удаагийн 6-р ээлжийн тайланг зөвшилцөж, дараагийн алхамд хийх гол ажлуудыг судлав.

Ханьжэн хэлэхдээ "Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хороо нь  экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг дээд хэмжээнд анхааран үзэж, суурь, анхдагч, урт хугацааны цуврал ажлыг төлөвлөсөн ба хэрэгжүүлж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь хүлээн зөвшөөрөгдөхөөс эхлээд практик хүртэлх түүхэн, эргэлт, ерөнхий өөрчлөлтийг туулсан. Экологи, байгаль орчныг хамгаалах хяналт шалгалтын 2 дахь ээлж нь  системийн үзэл баримтлалыг бэхжүүлж, асуудалд чиглэсэн, хатуу чанд байхыг баримталж, шинжлэх ухаан, хууль дүрмийг баримталж, олон нийтийн зүгээс хүчтэй туссан экологи, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд  хүчин чармайлт гаргаж,  үр дүнтэй ажил болж байна. Хянан шалгалтын дунд олж илрүүлсэн янз бүрийн асуудлын хувьд, засаж залруулах шаардлагыг цаашид тодорхой болгож, орон нутгийн намын хороо, засгийн газрын үндсэн үүрэг хариуцлагыг нэгтгэж, засч залруулах ажлыг үр дүнтэй болгож, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.

Экологи, байгаль орчныг хамгаалах ажлын туршлагыг ухамсартайгаар нэгтгэн дүгнэж, "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн экологи, байгаль орчныг хамгаалах ажилд сайн ажиллаж, үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтыг тууштай хийх хэрэгтэй. Олон нийтийн эргэн тойронд байгаа экологи, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэж, хөх тэнгэр, цэлмэг ус, цэнгэг агаараа өндөр стандартаар хамгаалах тэмцэл хийх шаардлагатай байна. Бохирдлыг бууруулах, нүүрсхүчлийн хийг бууруулах хамтын ажиллагааг үндсэн эхлэл болгож, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг ахиулж, нөөц баялгийг эрчимтэй, хэмнэлттэй ашиглах түвшинг дээшлүүлж, нүүрстөрөгчийг саармагжуулах ажлыг тууштай, дэс дараатай ахиулна.Улсын хэмжээнд "Гурван дүүрэг, гурван шугам"-ын хил хязгаарыг тогтоох ажлыг чанартай хийж дуусган, экологийн хамгаалалтын улаан шугамыг тодорхойлон, чанд мөрдөж, биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг эрчимжүүлж, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулж, экологийн орчны аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна" гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл