Монголчууд яндашгүй ой билиг, оюун ухаанаараа нүүдлийн амьдрал, мал аж ахуй үйлдвэрлэлдээ тогтсон орон сууц буюу монгол гэрийг бүтээж, малын ноос ноолуураар эсгий хийж, үйлдвэрлэл амьдралдаа хэрэглэсээр иржээ.
Монгол гэрийг мод ба эсгий гэж хоёр төрөлжүүлдэг бол унийг бүрхдэг эсгийг дээвэр гэдэг. Дээвэр нь монгол гэрийн халуун хүйтнийг зохицуулах, өвлийн хүйтэн, салхи шуурга, цас борооноос хамгаалдаг.
Дээвэр бэх бол гэр бат байдагтай адил төрийн бодлого сайн бол ардын амьдрал жаргалтай байх ёс бий. Өвөр Монголын өөртөө зассан 70 жил бол Хятадын коммунист намын зөв оновчтой удирдлага, суут мэргэн төрийн бодлоготой салшгүй холбоотой юм.

Намын үндэстний орны өөртөө засах төрийн бодлогын туяан доор 1952 онд “БНХАУ үндэстний орны өөртөө засахыг хэрэгжүүлэх туурвил” нийтлэгдэж, 1984 онд “БНХАУ үндэстний орны өөртөө засах хууль” хэрэгжиж, 2001 онд дахин засвар оруулав. Энэхүү хуулийн баталгаа, төрийн бодлогын ачаар Өвөр Монгол үндэстний цөөнхийн бүх талын ажил төгөлдөржиж хөгжиж ирсэн. Хятад улсын төрийн бодлогыг иж бүрдүүлэхийн төлөө, өөртөө засах орны Намын хороо, Засгийн газар сүүлийн жилээс “Үндэстний ажлыг цаашдаа чангатгах тухай шийдвэр”, “хил дагуух хошуу хотын хөгжлийг хурдасгах тухай шийдвэр”, “хүн ам цөөн үндэстнийг тэтгэх тухай мэдэгдэл”, “тал нутгийн амь ахуйн бүтээн байгуулж хамгаалах нөхвөр ба шагналын төрийн бодлого”, “монгол үг хэл үсэг бичгийн ажлын дүрэм” зэрэг нэг хэсэг бодит тогтоол ба аргыг нийтэлж, үндэстний цөөнхийн олон түмний үйлдвэрлэл, амьдрал, соёл, сурган хүмүүжил зэрэг хүндрэлийг нь шийдвэрлэхэд төрийн бодлого хууль тогтоолын хүчтэй баталгаа хангасан байна.
2011 оноос эхлэн хэрэгжсэн тал нутгийн байгаль орчинг бүтээн байгуулж хамгаалах нөхвөр ба шагналын төрийн бодлого одоо хоёрдугаар ээлждээ орж байгаа. Нэгдүгээр ээлжтэй харьцуулбал бэлчээрлүүлэхийг зогсоох нөхвөрийн хянаж бодох стандарт нь 6 юанийн нөхвөртэй байсныг 7.5 юань болгон нэмж, мал бэлчээрийн тэнцвэрийг батлах шагналын хянаж бодох стандарт нь 1.5 юань байсныг 2.5 юань болгон нэмжээ. Энэхүү хянаж бодох стандарт нь Хятад улсаас тогтоосон стандарт, харин бэх аймаг хот, хошуу шяньд адилгүй бөгөөд тухайн газрынхаа тал нутгийн байгаль орчны сэргэлтийн үр дүн болон үйлдвэрлэлийн чадварын ерөнхий хяналт тогтоолттой нягт холбож, энэхүү стандартыг үндэслэн дахин тогтоодог. Тал нутгийн байгаль орчныг бүтээн байгуулж хамгаалах нөхвөр ба шагналын төрийн бодлого нь мал бэлчээрийн тэнцвэрийг батлах, байгаль орчныг хамгаалах, малчин тариачны орлогыг нэмэгдүүлэхээр тодорхой зорилтоо болгосон юм.

- Энэ хэдэн жил бэлчээр нутаг ч нөхвөр шагналтай болсноор үл барам, төслийн бүтээн байгуулалтаар малын хороо саравч, автомат худаг, засмал зам, цахилгаан, сүлжээ зэрэг бүгд бүрдэж их ашиг хүртлээ. Интернэт сүлжээгээр сонин хачин, чимээ хайсан, мал аж ахуйдаа тэргүүний техник мэргэжил ашигласан, аж амьдрал үнэхээр жаргалтай байна гэж Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны “Аварга малчин” Бадамцэрэн гуайн бахархан ярихыг сонсохоос сэтгэл юутай таатай.
2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөртөө засах орны 12 дахь удаагийн АТИХ-ын байнгын хорооны 26-р хурлаар “Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэстний боловсролын дүрэм”-ийг баталж, тухайн жилийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн байна. Энэхүү дүрэм тогтоол, төрийн бодлого хэрэгжсэнээр үндэстний орны үсэг бичгийн хэрэглээ, монгол үг хэл үсэг бичгийн хэрэглээг хүндэтгэн үзэж, үндэстний орны соёл сурган хүмүүжил, багшийн эгнээ, сурагчдын хүмүүжлийг чангатгаж, үндэстний цөөнхийн шилдэг уламжлалт соёлыг уламжлан залгамжилсан түүхт ач холбогдолтой явдал болсон юм. Бидний хүүхэд багачууд хойч үе үндэстний боловсролын ашиг шимийг хүртэж, төрийн бодлогын ач тусыг “нэгэн дээвэр”дор эдлэх болсон билээ.
Нийгэм хөгжиж байна, цаг төр хувирч өөрчлөгдөж байна. Хүн хүний зөрөө, газар нутгийн зөрөө, хот хөдөөгийн зөрөө, орлого өөрчлөлтийн зөрөө өдрөөс өдөрт багассаар. Нам төрийн зөв удирдлага, төрийн бодлогын туяа гэрийн дээвэр шиг цас бороо, салхи шуургыг халхалж, хүн ардаа дулаацуулан жаргаана.
