solongonews
2022 оны Хятадын “Алтан тахиа-Өнөр цэцэг” кино наадам нээлтээ хийв
2022-11-11 11:44
2022 оны Хятадын “Алтан тахиа-Өнөр цэцэг” кино наадам нээлтээ хийв.

2022 оны Хятадын “Алтан тахиа-Өнөр цэцэг” кино наадмын нээлт 10-ны өдрийн үдээс хойш Фүжянь мужийн Шямэнь хотод болжээ.

Энэ жилийн кино наадам 12-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд наадмын үер олон кино соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулагдах болно. Кино наадмын гол анхаарлын төв болсон 35 дахь удаагийн Хятадын “Алтан тахиа-Өнөр цэцэг” кино наадмын шагнал гардуулах ёслол 12-нд болно.

11-р сарын 09-ний өдрөөс эхлэн Хятадын үзэгчид болон бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг харуулсан олон улс, бүс нутгийн олон кино, телевизийн уран бүтээлийг Шямэнь хотод дэлгэснийг анхаарах нь зүйтэй. Алтан тахиа олон улсын кино наадам 20-ны өдөр болтол үргэлжилнэ.

Үүнээс гадна Алтан тахиа кино наадмын эрдэм шинжилгээний форум, Алтан тахиа кино найруулагчдын форум, Алтан тахиа кино наадмын хүүхдийн киноны зуун жилийн ойд зориулсан тусгай форум, Дижитал кино, телевизийн салбарын дээд хэмжээний уулзалт форум зэрэг олон үйл ажиллагаа энэ кино наадмын үеэр мөн зохион байгуулагдах юм.

Зохиогч: ЯНЬ ЖЫХУН, ВАНПЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл