solongonews
Амьдралд ойрхон тусламж
2018-12-01 23:05
Технологийн шинэчлэл нь хүмүүсийн амьдралын нэгэн хэсэг болсон бөгөөд дэлхийн интернетийн их хурлын үеэр хүмүүсийн анхааралд хүрсэн шинэчлэлийн бүтээгдэхүүн болжээ.

Технологийн шинэчлэл нь хүмүүсийн амьдралын нэгэн хэсэг болсон бөгөөд дэлхийн интернетийн их хурлын үеэр хүмүүсийн анхааралд хүрсэн шинэчлэлийн бүтээгдэхүүн болжээ.

Үзэсгэлэнгийн үеэр өөрөө аялж явдаг сагс нь эзнийхээ араас салахгүй дагадаг аж. Энэ нь Юаньчуань технологийн компанийн бараа бүтээгдэхүүн савлах робот юм. Супер маркет орж, бараа бүтээгдэхүүнээ авсны дараа тус сагсанд хийж ажиллуулбал тэр нь хэрэглэгчээс салалгүй дагалдан явдаг байна. Тус робот нь Лазер бие даасан хөтөчтэй бөгөөд автоматаар дагах, дуут долгионоор саадыг ялган таних, саадаас зайлах зэрэг чадвартай. Хэрэв хэрэглэгч алхаагаа хурдлах юм бол дагаж амжихгүй болж, “Эзэн минь хүлээгээч, би дагаж амжихгүй байна” хэмээн эрхэлдэг байна.

Тус робот сагс нь 30 кг хүндийг даадаг бөгөөд нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөө, зочид буудал, супер маркет, шуудан хүргэлт, ойрын зайн логистикийн үйлчилгээ зэрэгт ашиглах зориулалттай юм.

Сурагчдад эртний шүлгийг уншаад ойлгохгүй байдаг тохиолдолд гардаг. Энэ үед VR-г ашиглан ойлгож болно. Нэгэн Онлайн сургуулийн үзэсгэлэнгийн хэсэгт, хүмүүс VR-г ашиглан суралцах тухай ойлгож байна.

VR-г толгойдоо зүүж ойр хавиа ажигласны дараа Лянхуа цэцгийн дунд орсон адил харагддаг. Ойр хавиар байгаа Лянхуа цэцэг, бодит  юм шиг харагддаг бөгөөд Сүн гүрний үеийн яруу найрагч Ли Чинжаогийн “Зүүд” бүтээлийг сэргэсэн адил. Гараа сунгахад онгоц баригдаж, онгоц нь аажмаар урагшилж, “Зүүд” шүлгийн үг үсэг нь хажуугаар урсан өнгөрдөг.

Тайлбарлагч хэлэхдээ, ирээдүйд VR нь хэрэглэхэд улам хялбар болох бөгөөд үнийн хувьд хямдарч, их хэмжээгээр хичээлийн танхимд ашиглагдах болно гэжээ.

Өнөөдөр Хятадын иргэд гадаад хэлийг улам ихээр хэрэглэж эхэлсэн бөгөөд орчуулгын машин нь ч хүмүүсийн анхаарлын төвд ороод байна.

Юүдао орчуулгын төхөөрөмж нь хэрэглэхэд амархан бөгөөд ямар хэлнээс ямар хэлэнд орчуулах хэсгээ  сонгоод тус орчуулгын төхөөрөмж руу орчуулах үгээ хэлсний дараа тэр нь шууд нөгөө хэлээр нь уншаад өгдөг. Ажилтны танилцуулснаар, Юүдао орчуулгын төхөөрөмж нь 43 хэлэн дээр харилцан орчуулж чадах бөгөөд зарим нутгийн аялгууг ч ойлгож чадна гэжээ.

Дэлхийн интернетийн их хурал дээр “Хар технологи” нь аажмаар “Халуухан технологи” болон хөгжиж, иргэдийн амьдралд улмаар ойртсон байна. Хуавэй технологийн хэрэглэгчдийн үйлчилгээний төвийн ерөнхий захирал Жан Пин-Ань хэлэхдээ, ухаалаг интернетийн эрин үед хамтдаа шинийг бүтээж, хүмүүсийн хэрэгцээ шаардлагын дагуу гар утас зэрэг олон төхөөрөмжүүдийг ашиглан түмэн бодисыг мэдрэмжтэй, харилцан холбоотой, ухаалаг болгож, дэлхийн биет зүйлийг дижитал болгож, ухаалаг дэлхийг байгуулах хэрэгтэй байна гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл