solongonews
Сурахад хязгааргүй
2019-07-02 15:57
Сурахад хязгааргүй

    Далан гуравтай настан хуур хийхийг сурлаа гэдгийг сонсоод, ямар нэгэн зүйлийг оролдож сурахад хэзээд оройтдоггүй гэсэн бодол төрлөө. Нийгэм хөгжихөд олон ахмад настнууд шинэ мэргэжлийг суралцаж, шинэ зүйлийг хүлээн авч байдаг. Далан насыг давсан настан гар утсаар сүлжээнд гарахыг сурч хэрэглэн, өөрийн үзээгүй зүйлийг үзэж “нүд нээж” байгаа юм. Гэвч бас зарим цөөн тооны хүмүүс шинэ зүйлийг суралцахаас татгалзаж, “чадахгүй” “мэдэхгүй” “би сурахаас холджээ” гэж биеэсээ зайлуулж санаагаа тайтгаруулдаг. Амьдралд олон боломж бий. Хүнд ч олон нуугдмал чадвар хязгаар үгүй хүч байдаг. Иймээс хийхээс өмнө, суралцахаас өмнө, оролдохоос өмнө биеэ үгүйсгэж болохгүй. Далан гуравтай настан хуур хийхийг сурахад хараа муутай, шинэ бааз хэрэгслийг хэрэглэхэд хэцүү гэх зэргийн олон бэрхшээл тохиолддог. Гэвч настан итгэл төгөлдөр халшрахгүй оролдлогоороо сайхан хуурыг хийж бүтээсэн байв. Түүний оролдлого чармайлга залуучууд бидний суралцах дуурайл.

Сурахад хязгааргүй гэдэг сайхан үг байдаг. Суралцах гэдэг үйл ажиллагаа нь дуусашгүй гэснийг шууд ойлгож болно. Суралцахад нас жилийн хязгаар гэж байхгүйг ойлгож болно. Хүмүүс өөртөө хэзээд шинийг суралцах тохиол өгч байх хэрэгтэй. Бид өөрийн бодсоноосоо илүү сайн болж чадна гэдгийг мэдэх хэрэгтэй.Үргэлж шинэ зүйлийг суралцаж, өөрийн мэдлэг хараагаа өргөтгөж яваа хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг, татах хүчтэй байдаг. Хэлний мэргэжлээр сургууль төгссөн нэг залуу эд явдлын хамааралтын мэргэжлийг суралцаж байхыг олж харсан юм. Тэрээр:

- Өөрийн орлого зарлагаа сайхан зохицуулахын тулд, бас аж ахуйн мэдлэгээ өргөжүүлж өөрийн мэдэхгүй ертөнцийг харахын тулд сурч байна гэж хэлж байв.

Мэдэхгүй, чадахгүй гэдэг тийм ч аймшигтай биш, харин өөрийн мэдэх чадахаа ухаарахгүй нь сая аймшигтай гэдэг үг байдаг. Мэдлэгийн далай гүнээс гүн, гаднах ертөнц ихээс их. Мэдэх зүйл хязгаартай, мэдэхгүй зүйл л хязгааргүй байдаг. Яг иймээс суралцах гэдэг нь ташуурдаж, хүмүүсийг урагш давшуулдаг сайхан дадгал юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : MGYXW
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл