VI удаагийн Хууль зүйн зөвлөл 33 гишүүнээс бүрдэх юм. Үүрэгт ажлын хугацаа нь 4 жил. Тэдгээрээс, шууд сонгуулиар тодрох 14 гишүүн, дам сонгуулиар сонгогдох 12 гишүүн, мөн засаг захиргааны даргын томилох 7 гишүүн багтах юм.
Макаогийн “Хууль зүйн зөвлөлийн сонгуулийн тухай хууль”-д зааснаар, шууд сонгогдох гишүүд нь сонгуулийн эрх бүхий сонгогчид нэг хүн нэг санал өгөх журмын дагуу сонгогдох болно. Дам сонгуулиар тодрох гишүүдийг хуулийн этгээдээс зохих тоо хэмжээ бүхий төлөөлөгчөө томилон санал оруулахаар дамжин бий болдог.
Сонгуулийн саналын үр дүнг Хууль зүйн зөвлөлийн сонгуулийн комисс, сонгуулийн бүртгэлийн ерөнхий хороо, мөн давж заалдах шатны шүүхээс нотолсны дараа сонгогдсон хүмүүсийн нэрсийг 10 дугаар сарын 4-нөөс өмнө “Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн албан мэдэгдэл”-д нийтлэх юм байна.
