solongonews
”Бүс ба зам” Хятадын цайны соёлын үзэсгэлэн Москвад нээгдэв
2019-11-26 16:49
”Бүс ба зам” Хятадын цайны соёлын үзэсгэлэн Москвад нээгдлээ.

     Хятад, Орос хамтран зохион байгуулсан "Бүс ба зам" Хятадын цайны соёлын үзэсгэлэн сүүлийн өдрүүдэд Москвад нээгдсэн байна. Орос орон анх удаа Хятадын цайны соёлын үзэсгэлэнг ажиллуулж буй нь энэ бөгөөд үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд нутгийн оршин суугчдад зориулж сайн чанарын цай ба цайны хэрэгслийг үзүүлэн цайны соёлын тухай танилцуулах хурал, цайны үзүүлбэр тоглолтыг зохион байгуулав.

Гурван хоног үргэлжлэх Хятадын цайны соёлын үзэсгэлэнг Хятадын олон улсын худалдааг дэмжих хороо, Фүжяний Шичуан бизнес үзэсгэлэнгийн ХХК, Москвагийн Сокольники үзэсгэлэнгийн төв хамтран зохион байгуулж, Хятадын Фүжянь мужийн Чуаньжүө, Ниндэ хотын цай, цайны хэрэгслийн 60 гаруй аж ахуйн нэгж оролцон, Оросын олон нутгийн цайны жижиглэнгийн худалдаа, цайны бизнес эрхлэгч, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хоол ундны аж ахуйн нэгжийн төлөөлөгчид үзэсгэлэнтэй танилцлаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Оросын Төрийн Думын гишүүн, Думын Соёлын зөвлөлийн гишүүн хатагтай Наталья Перюс:

- Цайны соёл нь Хятадын уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг. Энэ удаагийн цайны соёлын үзэсгэлэн Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр болж буй нь Хятад, Оросын уламжлалт найрамдалт харилцаа, эдийн засаг, худалдааны солилцоог цаашид өргөжүүлээд зогсохгүй Оросуудад Хятад улсыг ойлгох боломжийг нээж өгсөн гэж хэллээ.

"Хятад соёл нь олон талыг хамардаг боловч түүнийг дурдах бүр хүмүүст эн тэргүүнд цайны соёлыг санагдуулдаг. Цайны соёл Орост 400 гаруй жилийн турш уламжлан дэлгэрч, Оросын ард түмний дунд түгээмэл тархсан. Энэ үзэсгэлэнгээс бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Хятадын цайны урлагийг ойлгох боломж олголоо. Цай уух нь Хятадын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг бөгөөд Хятадын гүн ухааны тусгал юм. Энэ нь хүмүүст бие биеэ таньж мэдэх, нөхөрлөлийг зузаатгах боломжийг олгодог."

Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн Орос улсад суугаа төлөөлөгчийн газрын туслах Шюй Жин:

- Энэхүү цайны соёлын үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүд гол төлөв Хятадын зүүн өмнөд тэнгис дагуу Фүжянь мужаас ирсэн юм. Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний эхний үед Фүжянь муж нь Орос улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нягт харилцааг тогтоож, Фүжяний бизнесменүүд Орос руу бизнес хийхээр хүрэлцэн ирцгээж, Фүжяний орон нутгийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргаж байв. Цай нь олон төрлийн бүтээгдэхүүний нэрийн хуудас нь болсон юм.

- Цайны гол үйлдвэрлэх газар болсны хувьд Фүжянь нутгийн Тей Гуань Инь, Да Хун Пао, цагаан цай, мэлрэг цэцгийн цай зэрэг нь сайхан үнэр амттай, сайн чанартайгаараа алдартай. Тэд зөвхөн Хятад хүмүүсийн дунд төдийгүй дэлхийн орнуудад олон тооны үнэнч дэмжигчидтэй. Өнөөдөр Фүжяний цай үйлдвэрлэгч нэрт компаниудын төлөөлөл үзэсгэлэнд ирээд байна. Тэд төрөл бүрийн, сайн чанарын Фүжянь цайг авчирсан. Оросын найзуудад таалагдана гэдэгт итгэж байна гэж ярьлаа.

“Гүй Лай Кэ” органик цай компаний ТУЗ-ийн дарга Лю Жяолянь:

- Энэ удаа олон төрлийн, янз бүрийн үнэ бүхий цайг Оросын үзэсгэлэнд гаргаж байна. "Хоёр эргийн гоо үзэсгэлэн" мэтийн өндөр зиндааны цай байх төдийгүй нэг килограмм нь 120 юаний мэлрэг цэцгийн цай ч байна. Орон нутгийн хэрэглэгчдийн янз бүрийн хэрэгцээг хангах болно.

Цайны үзүүлбэрээс гадна зохион байгуулагчид цай үйлдвэрлэх арга техник, сайн чанартай цайг хэрхэн сонгох талаар тусгай солилцоо, танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан. Түүнчлэн үзэсгэлэнгийн газарт нэг, хоёр цаг тутамд цайны урлагийн үзүүлбэр тоглолт хийж, хүмүүст цай амтлахын зэрэгцээ гоо үзэсгэлэн, оюун сэтгэлийн сайхан мэдрэмжийг төрүүлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл