solongonews
Экспорт импортын тогтвортой өсөлт, хөгжлийн хэлбэрийг сайжруулах хэрэгтэй
2016-02-17 10:14
Экспорт импортын тогтвортой өсөлт, хөгжлийн хэлбэрийг сайжруулах хэрэгтэй

15-16-нд Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян, Жянсү мужийн Сүжөү хотын гадаад худалдааны ажил байдалтай танилцав. Тэрээр: экспорт импортын тогтвортой өсөлт, хөгжлийн хэлбэрийг сайжруулах хэрэгтэй гэжээ. 

Тэрээр: Одоо олон улсын эдийн засгийн байдал хэвийн бус, нарийн төвөгтэй байгаа. Хятадын экспорт импортын унах дарамт их байна. Гэвч гадаад худалдааны хөгжлийн үндэс суурь өөрчлөгдөөгүй. Төвөөс гадаад худалдааны хөгжлийг дэмжих олон бодлогыг бодитоор хэрэгжүүлж, гадаад худалдааны тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт хэмээх хоёр том зорилтыг чухалчилж, гадаад худалдааны хангалт, бүтцийн зохицуулалтыг дорвитой урагшлуулж, уламжлалт хөгжлийн давуу талаа бэхжүүлж, хөгжлийн шинэ чадавхыг бий болгож, экспорт импортын тогтвортой өсөлтийг баталгаажуулж, хөгжлийн хэлбэрийг сайжруулах хэрэгтэй гэжээ. 

Ван Ян болон холбогдох салбарын албаныхан зэрэг 5 хүнээс бүрдсэн шалгалтын ажлын хэсэг 17 аж ахуйн нэгжтэй гүнзгий танилцаж, тэдний экспорт импортын байдал, туршлага арга барил, бодлогын найдлага зэрэг талаар нарийн ойлгож, ажлын хуралдааныг даргалан хуралдуулж, Жянсү муж, Сүжөү хот болон зарим аж ахуйн нэгжийн төлөөлөгчдийн санал бодлоыг сонссон байна.

Тэрээр: Гадаад худалдааны ажил нь улс ардын аж ахуйн хөгжлийн гол хүчин зүйл тул зохион байгуулалт, удирдлагаа эрчимжүүлж, ажлын эрч хүчээ нэмэгдүүлж, экспорт импорт хурдтай унаж буй байдлыг түргэн хязгаарлаж, хурд саарсан байдлаас үргэлжлэн огцом унахаас сэргийлэх хэрэгтэй. Урт хугацаагаар шургуу тэмцэх бэлтгэлийг сайтар базааж, шинэчлэлээр хөгжлийг хөшүүрдэх замналаар гуйвашгүй замнах шийдвэр зоригтой байх хэрэгтэй гэжээ.

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл