solongonews
“Лам багш”-тай танилцана уу?
2016-04-07 15:41
Ойрын өдрүүдэд нэгэн робот Хятадын цахим ертөнцийг шуугиулсан байна.

Энэхүү робот нь хүнтэй ярьж чадахаас гадна энгийн дохио зангааг ч ойлгодог гэнэ. 60 см өндөртэй, шар нөмрөгтэй энэхүү робот Шянь-Эр гэх нэртэй бөгөөд Бээжин хотын Лүн Чюань сүмд “суудаг” байна.

Шянь-Эр роботыг өнгөрсөн жилийн 10 дугаар сард Лүн Чюань сүмийн Шянь Фань лам хамт ажилладаг лам нартайгаа  зохиож бүтээсэн аж. Өнөөдөр болоход Шянь-Эр олон улсын роботын тэмцээн наадам, буддын шашны үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаанд олон удаа оролцож байжээ. “Чи хэн бэ?”,  “Хэдэн настай вэ?” зэрэг асуулт нь түүний хувьд хялбар асуулт юм байна.

- Шянь-Эрийн гол ажил бол буддын шашныг ухуулан сурталчлах болно. Тэрээр судар уншиж чаддаг. Орчин үеийн шинэ техник технологиор буддын шашнаа сурталчлан ухуулах зорилготой гэж Шянь Фань лам танилцуулсан байна.

Шянь-Эр нь Лүн Чюань сүмийн зохион бүтээсэн анхны робот болно. Энэ жил хоёр дахь роботыг зохион бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Шинэ робот давуу тал ихтэй бөгөөд Шянь-Эрээс ч илүү ухаалаг болох аж. Одоогоор роботыг бөөнөөр үйлдвэрлэх төлөвлөгөө байхгүй байгаа учир та зөвхөн Бээжин хотын Лүн Чюань сүмд очиж Шянь-Эртэй уулзах боломжтой юм. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл