
Өчигдөр буюу 28-ны үдэш Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх урлагийн тоглолт “Их аялал” Бээжин хотноо боллоо. Ши Жиньпин, Ли Кэчян нарын нам төрийн удирдагч 20 мянга орчим үзэгчдийн хамт тоглолтыг сонирхож, ХКН байгуулагдсаны 100 жилийн турших өрнүүн бадрангуй, гэрэл гэгээтэй түүхэн явцыг хамтдаа эргэцүүлж, ХКН Хятадын ард түмнийг удирдан, шинэ аялал, шинэ цаг эринээ эхлүүлсэн явдалд хамтдаа баяр хүргэв.
Тоглолт нийтдээ дөрвөн хэсэгт хуваагдан том хэлбэрийн туульсын хэлбэрээр өрнөж, урлагийн олон арга барилыг цогцоор ашиглан 100 жилийн турш ХКН Хятадын ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсэн түүхийг бодитоор харууллаа.

Уран сайхны тоглолт өндөрлөсний дараа тухайн талбарт байсан бүх хүн босож зогсон “КН байгаагүй бол шинэ Хятад улс байхгүй” гэсэн дууг хамтдаа дуулж, нижгэнэсэн халуун алга ташилт үргэлжилсээр байлаа. Энэ үеэр мөн галын наадам зохион байгуулжээ.


