Тархины саажилттай хүүхдүүдийн төлөө амь амьдралаа зориулсан А.Одончимэг эгч маань маргааш 11 цагт найрсаг Улаанбаатар их дэлгүүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй асарч сувилах Халуун Болор төвийнхөө хандивын тоглолтыг хийх гэж байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө энэ өдрийг зориулж, тэдний төлөө сэтгэл зүтгэлээрээ нэгдсэн олон хүнийг урьж байна.

Маргаашийн арга хэмжээнд гавьяат жүжигчин С.Жавхлан, дуучин ноён Бондгор болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөллүүд ирэх болно. Та ч бас ирээрэй. Таны өргөх 1000 төгрөгийн хандив Шаргалжуутын Халуун Болор төвд сувилуулах тархины саажилттай хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулагдах болно.
