solongonews
БРИТАНИ ДЭГЛЭМ: Туршилт хийхээр шийдлээ
2015-12-28 18:21
Кана би өмнө нь Британи дэглэм оруулж байсан. Тэгэхээр энэ дэглэм үнэхээр жингээ хаяхад тусладаг уу? гэсэн асуултанд хариу өгөхийн тулд туршилт хийхээр болов. Бидний хүсэн хүлээж буй үр дүн 7 хоногийн дараа гарна.
Яагаад туршиж үзэхээр болов гэхээр гадуур маш олон турах дэглэм байдаг. Харин энэ дэглэмүүдийн үр дүнг бид тийм ч сайн мэдэхгүй. Тиймээс Британи дэглэмийг би илүүдэл жинтэй 2 охинтой хамтарч туршиж үзэхээр шийдлээ. 
 
Британи дэглэмийг ийшээ орж харна уу:  http://www.mongoljingoo.mn/content/23626.htm 
 
Дэглэмийг барих 2 охины тухайд:
Эхний охинг Энхтуул гэдэг бөгөөд 65 кг жинтэй, дундаж нуруутай, 20 настай юм. Энхтуул маань өмнө нь Мексик дэглэмийг барьж 4 хоногт 3кг хасаж байсан. Амьдралын идэвхийн хувьд хагас цагаан хоолтон байсан бөгөөд спортоор их хичээллэдэг.  
 
Махан хоолонд орсноос болж эрчимтэй жин нэмж эхэлсэн. Өмнө нь фитнесст 1 сар яваад 5кг хаяж байсан. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнөөр турдаг хүн. За тэгээд идснээрээ таргалдаг охин байгаа. Одоогоор 65кг жинтэй байна.
 
Дараагийн охинг маань Мишээл гэдэг бөгөөд 66кг жинтэй, дунджаас бага зэрэг өндөр нуруутай, 20 настай. Түүний жин нэмэлтийн түүх бол багадаа тураал хүүхэд байсан. Өсвөр наснаас эхэлж гормоны өөрчлөлтөнд орсноос эрчимтэй жин нэмж эхэлсэн.
 
Өмнө нь англиас тураах эм захиалж уугаад 3 сард 10кг хассаж байсан. 2013 оны зунаас идэхийг хүссэн бүх зүйлээ идээд жин нэмсэн гэж байгаа. Мөн фитнесст 10-11-р сард яваад 1-2кг хаясан. Өөрөөр хэлбэл хоолоор турдаг хүн юм.
 
Энхтуул Мишээл 2 маань Британи дэглэмийг 7 хоног барих болно. Бүсгүйчүүд бидэнд хамгийн чухал зүйл бол аливаа дэглэмийн үр дүн байдаг шүү дээ. Иймээс би уншигч та бүхэндээ бодитой мэдээлэл хүргэх гэж байгаадаа баяртай байна. Бидний хүсэн хүлээж буй үр дүн 7 хоногийн дараа гарна. Та бүхэн хүлээж байгаарай! ;)
 
Нэмэлт мэдээлэл:
Орой 6-гаас хойш тэвчээртэй хоол идэхгүй байх юм бол 1 жилд 10-аас илүү кг хасдаг.
Дээрхи 2 охин маань нэг нь хөдөлгөөнөөр турдаг, нөгөө нь хоолоор турдаг. Тэгэхээр 2 төрлийн хүн байдаг гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Харин та аль хэсэгт нь хуваагддаг вэ?
Цагаан хоолтон болох гэж байгаа бол уураг ихтэй хүнс хэрэглэх ёстой. Тэгэхгүй бол уургийн дутагдалд орж унах магадлалтай. 
Хичнээн идээд таргалдаггүй хүмүүс өөрийгөө азтайд тооцоох хэрэгтэй  Хэрвээ та тийм бол  үнэхээр азтай бүсгүй юм.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл