Төрөх хүүхдийн хүйсийг эхийнх нь үсээр “мэдэж” болох уу?
2015-12-28 18:21
Жирэмслэлтийн хугацаанд үсэндээ юу хэрэглэвэл урагт аюултай, эсвэл аюулгүй талаарх яриа хаа сайгүй л өрнөдөг. Бас үсээ будах эсэх нь хэрхэн нөлөөлөх талаар ч эцэс төгсгөлгүй яриа байна. Тиймээс үрээ тээж буй хугацаанд таны үсэнд ямар өөрчлөлт гардаг, түүний нөлөөлөл хэрхэн илэрдэг талаар энд ярилцацгаая.
Илүү өтгөн үс
Дэлхийн өнцөг булан бүрийн судлаачдын дүгнэлтээр жирэмслэлтийн хугацаанд эмэгтэйн үс илүү өтгөн болдог байна. Бие давхар эмэгтэйн биед өсөн нэмэгдэх дааврын нөлөөгөөр үсний ургалт илүү хурдасч, унах нь ч багасдаг аж. Тиймээс жирэмсэн эмэгтэй бүрийн үс гайхалтай өнгөлөг, өтгөн байдгийн учир энэ байх нь.
Төрсний дараахь үс уналтын шалтгаан
Харамсалтай нь, жирэмслэлтийн хугацаанд өтгөрч, өнгө нь гялалзаж байсан үс төрсний дараа тэр чигээрээ хадгалагдах нь бараг л байж болшгүй зүйл. Төрснөөс хойш ойролцоогоор гурван сарын дараагаас үс уналт эхэлдэг тухай мэргэжлийн үс арчилгааны хүмүүс ярьж байна. “Энэ нь гэнэт л эхэлдэг. Учир нь өтгөн үс маш богино хугацаанд хадгалагдан эргээд унадаг. Ийнхүү төрсний дараа үс унах үзэгдэл нь нийт эхчүүдийн 40-50 хувьд нь нийтлэг тохиолддог” хэмээн арьсны эрүүл ахуй судлаач Таня Кормелл “Fitpregnancy.com”-д ярьжээ. Гэлээ ч хэдхэн сарын дараагаас үсний ургалт эргээд хэвийн байдалдаа ордог нь нэг сайн мэдээ юм.
Жирэмсэн эмэгтэй үсээ будуулж, хими хийлгэж болохгүй
Олны ам дамжсан яриагаар бол хөл хүнд эмэгтэй үсээ будуулж, тэр ч байтугай хими хийлгэж болохгүй гэдэг. Гэвч энэ талаар нэгдсэн судалгаа, дүгнэлт одоогоор алга. Хими хийлгэснээс, эсвэл будуулснаас болоод тэглээ ингэлээ гэж шууд оноож онош өгөх ч боломжгүй юм. Гэхдээ ямартаа ч эдгээр нь урагт нөлөөтэй байж болох л юм.
Үс тань юу “мэдэж” байгаа вэ?
Ингэж хэлвэл та итгэх үү. Гэвч одоо хүртэл энэ талаар нарийн судлагдсан зүйл байхгүй л байна. Мэдээж, үс төрөх хүүхдийн хүйсийн талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй хэмээн судлаачид нэгэн дуугаар хэлж байна. Тиймээс үсэндээ найдаж таавар тааж суухаар хэт авиан оношлогоонд хандсан нь дээр.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
