Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян Камбожийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Брикоуинтай 05 дугаар сарын 31-ний үдээс хойш уулзав.

Ли Кэчян:
- Хятад Камбож улс нь гүн зузаан уламжлалт нөхөрлөлтэй, хоёр улс үргэлж харилцан хүндэтгэж, эрх тэгш хамтран ажиллаж, эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад хичээн зүтгэж, хамтын хөгжлийг биелүүлж байдаг. Хятад улс Камбожийн өөрийн улс орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжинэ. Камбожийн талтай хөгжлийн бодлогыг уялдуулан бэхжүүлэх, гол зангилааны салбаруудад ажил хэрэгч практик хамтын ажиллагааг дэмжиж, хамтдаа Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах, Хятад Камбожийн харилцааг хөгжүүлээд хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус хүртээнэ гэсэн байна. Хятадын тал Камбожийн талтай Хятад улс- АСЕАН, Ланьцан мөрөн-Меконг мөрний хамтын ажиллагааны хүрээний зохицуулалтыг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Мөн “Өмнөд тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэхийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тогтвортой орчинг хамтдаа хамгаалахыг хүсэж байна. Хятадын тал Камбожийн талаас 2020 оны Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж, бүс нутаг, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд түлхэц үзүүлэхийг дэмжиж байна гэж хэллээ.
Брарокун:
- Камбож Хятадын харилцаа удаан хугацаанд эрүүл, тогтвортой байдлаар хөгжсөн юм. Камбожийн тал Хятадын талын дэмжлэг туслалцаанд талархал илэрхийлж байна. Хятадтай дээд давхаргын харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Мөн олон улсын болон бүс нутгийн асуудал дээр харилцан дэмжиж, Камбож Хятадын хувь заяаны хамтын цогцыг бий болгох, хоёр улсын харилцааг улам цаашид дэмжихийг хүсэж байна гэсэн байна.
Уулзалтанд Ван И, Хэ Лифэн нар оролцов.
