solongonews
“Tesla” Шанхайд үйлдвэрээ албан ёсоор барьж эхэллээ
2019-01-10 16:01
“Tesla” компани анхны хилийн чанад дахь өндөр зэрэглэлийн үйлдвэрээ Шанхай хотноо энэ сарын 7-ноос албан ёсоор барьж эхэлжээ.

Шанхайн эдүгээ хүртэлх гадаадын хамгийн өндөр хөрөнгө оруулалттай төсөл болох эл үйлдвэрийг тус хотын Линьган үйлдвэрлэлийн бүсэд барьж буй юм.

Тус үйлдвэр эхний нэг жилийн хугацаанд 250 мянган цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Үүнд “Модель 3” зэрэг цуврал загварын машинууд багтана. Энэхүү үйлдвэр нь судалгаа, үйлдвэрлэл, борлуулалтыг нэгтгэн чадавхжуулна. Түүнчлэн бүрэн ашиглалтад орсны дараа, жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 500 мянган цахилгаан хөдөлгүүртэй машинд хүрэх юм байна.
“Tesla”  компанийн цахилгаан автомашины цор ганц үйлдвэр нь Калифорни муж улсын Фримонт тойрогт байрладаг бол аккумуляторын үйлдвэр нь Невада муж улсын Рино хотод байрладаг. Хятадад цахилгаан автомашиныхаа үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт тус компани өнгөрсөн аравдугаар сард гарын үсэг зуржээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл