
Шадар сайдын зөвлөх Хангай, Монгол Улсаас Эрээн хотод суугаа Дэд консул Д.Болд, Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, нарийн бичгийн дарга Ян Жиньрүй, Эрээн хотын АТИХ байнгын хорооны орлогч дарга Вань Жин, хотын орлогч дарга Лай Шянхүа, хотын УТЗЗ-ний орлогч дарга Мэн Гүйяйн, Өвөр Монголын Өдрийн сонины Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Хүрэл нар нээлтийн ёслолд оролцов.
Уг соёлын аялал жуулчлалын наадам нь "Найрамдал Зам" бүжгийн аялгуунд хөшгөө нээж, "Chungachunga", "Цэргийн бодол", "Энэ л зам" зэрэг олон олон гайхамшигт сайхан тоглолт нь үзэгч түмний сэтгэлийг догдлууллаа.
Энэ удаагийн “Цайны зам” Олон улсын соёл аялал жуулчлалын наадмыг Эрээн хотын хотын захиргаа, Засгийн газраас санаачлан, Эрээн хотын Соёл, Спорт, Хэвлэл Мэдээлэл, Радио, Телевизийн Товчоо, Өвөр Монголын Одон телевизийн нэвтрүүлэг, Өвөр Монголын Лүн Шэн Соёл Медиа ХХК зохион байгуулсан юм.
Мөн наадам нь 08-р сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 16 талбай тоглогдож, Хятад, Монгол, Оросын томоохон хэмжээний загварын тоглолт, Улаанмөчирийн тусгай тоглолт, Бээжин дуурь, Ардын найрал хөгжим, хоёр хүний тоглолт, шидэт акробат, тал нутгийн дуулал зэрэг тоглолтоороо үзэгч түмэнд бэлэг барих юм байна.
Сүүлийн жилүүдэд Эрээн хот нь боомтын онцлог бүхий соёлын брэндийг бий болгох, Хятад, Монгол, Оросын хооронд соёлын харилцааг дэмжих, иргэдийн соёлын амьдралыг баяжуулах,"Цайн замын соёл"-ын үнэ цэнийг судлан гаргаж, соёл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна.
