solongonews
Зүүн Хатавч боомтын экспорт импортын хэмжээ 180.3 мянган тоннд хүрэв
2016-04-08 12:07
Эхний гурван сард Зүүн Хатавч боомтын экспорт импортын нийт хэмжээ 180.3 мянган тоннд хүрэв.

Хятад, Монголын хилийн Зүүн Хатавч боомт нь Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны нутагт байрлаж, Монгол Улсынын Сүхбаатар аймгийн Бичигт боомттой хиллэдэг.

Статистик тоо баримтад үндэслэвэл, энэ оны эхний гурван сард тус боомтоор өнгөрсөн бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 180.3 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.65 хувиар нэмэгдэв. Үүнд, импортолсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 175.4 мянган тонн байсан бол экспортолсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 4.8 мянган тоннд хүрсэн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл