“Вэнь Чюань”цом 2018-2019 оны олон улсын монгол бөхийн сарын тэргүүн болон оны тэргүүн шалгаруулах цуврал барилдааны эхний сарын барилдаан эхэлжээ
2018-08-05 21:21
“Вэнь Чюань”цомын нэрэмжит 2018-2019 оны олон улсын монгол бөхийн сарын тэргүүн болон оны тэргүүн шалгаруулах цуврал барилдааны эхний сарын барилдааны хүчит 512 бөхийн барилдаан 08-р сарын 05-ны өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуунд эхэлжээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү барилдааныг Өвөр Монголын монгол бөхийн холбоо, Сөнид баруун хошууны Сайхантал Халуун Рашаан компани санаачилж, Өвөр Монголын Бат-Итгэлт соёл хөгжлийн компани хариуцан зохион байгуулсан байна.


Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх
