solongonews
Импортын V экспо Шанхайд болно
2022-07-29 10:16
Импортын V экспо 11-р сарын 05-наас 10-ны өдрүүдэд Шанхайд болно.

Импортын  V экспо 11-р сарын 05-наас 10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулагдна. Энэхүү экспо нь аж ахуйн нэгжийн бизнесийн үзэсгэлэн, олон улсын эдийн засгийн форум, үндэсний иж бүрэн үзэсгэлэн, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, соёлын солилцооны үйл ажиллагаанаас бүрдэнэ. Бэлтгэл ажил төлөвлөсөн ёсоороо жигдэрч байна. Аж ахуйн нэгжийн үзэсгэлэн нь хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, техникийн тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эрүүл мэнд, үйлчилгээ зэрэг 6 үзэсгэлэнгийн талбайгаар бүрэлдэх болно.

Хэдийгээр цар тахлын нөлөөг туулсан боловч импортын V экспогийн бэлтгэл ажлууд тогтвортой ахив. Дэлхийн топ 500 компанид багтдаг 270 компапи болон бизнесийн салбарын тэргүүлэх компани нэгжүүд тус импортын экспод оролцохоор гэрээ байгуулжээ.

Хятадын олон улсын импортын экспогийн Үзэсгэлэнгийн товчооны дэд дарга Сүнь Чэнхай хэлэхдээ "Импортын экспо нь шинийг санаачлан үзэсгэлэн хийгээд оролцогч бизнес нэгжийн мэдээллийг харилцан холбож, салбар үзэсгэлэнгийн бүсэд хөрөнгө оруулалтыг дэмжих 7 удаагийн онлайн тоглолтын арга хэмжээг зохион байгуулж, 600 гаруй төрлийн бүтээгдэхүүний тухай худалдан авалтын эрэлт хэрэгцээ, үзэсгэлэнд оролцогч бизнес нэгж хийгээд бүтээгдэхүүний хамаатай мэдээллийг олон удаа нийтэллээ" гэжээ.

Саяхан импортын экспогийн үзэсгэлэнгийн товчоо импортын экспод оролцох 100 гаруй бизнес нэгж, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагыг дагуулан Хятад улсын төв нутгийн Жянши мужид очиж багц арга хэмжээ зохион байгуулжээ.

- Энэ удаагийн аяллаар дамжин би Хятад улсын зах зээлийн эрч, боломж, уян хатан байдлыг бүрэн мэдэрлээ гэж импортын экспод тав дахь удаагаа оролцохоор буй Германы үнэт металлын үйлдвэрлэл, техникийн хангамжийн “Heraeus” корпорацийн Хятад улс дахь бүсийн ерөнхий захирал Ай Жөүпин ярив.

Италийн усны шахуургын "DAB" компани энэ удаад импортын экспод анхдагч удаагаа оролцох гэж байна. Усны шахуургын "DAB" компанийн Чиндао дахь ХХК-ийн зах зээлийн мэдээлэл холбооны албан тушаалтан хэлэхдээ "Тус компанийн үйлдвэрлэсэн эрчим хүчинд хэмнэлтэй усны шахуургын систем шийдэл нь тухайн салбартаа нэлээд хүлээн зөвшөөрөгдөж байгаа, гэтэл хэрэглэгчдийн хувьд ойлгож мэддэг нь цөөн, энэ удаагийн импортын экспод оролцохоор дамжин нэр нөлөөгөө өргөтгөхийг хүсэж байна" гэжээ.

Үүний зэрэгцээ үзэсгэлэнд оролцох компани нэгжийг элсүүлэх байгууллага ч үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.

- Германы компаниуд Хятад улсын хөгжлийн үйл явцад оролцохыг хүсэж байна. Эдгээр жилүүдэд Германы цөөн бус компаниуд импортын экспогоор дамжин бодит ашиг тусыг хүртсэн. Энэ оны импортын экспод Германы павьлион уламжлал ёсоор үзэсгэлэнгээ гаргах болно гэж Хятад дахь Германы худалдааны нийгэмлэгийн Хятадын умард, зүүн хойдын бүсийн гүйцэтгэх захирал Женс Хилдебрандт ярилаа.

Импортын экспод өмнө нь оролцож байсан дэлхийн топ 500-д жагссан компаниуд болон бизнесийн салбарын тэргүүлэх компанид импортын экспод дахин оролцохоор байгаа тоо нь 90 хувьд дөхжээ. Удаа дараа оролцсоор байгаа компаниуд Хятад улсын асар том зах зээл, "импортын экспогийн боломж", сурталчилгааны үр бүтэмж, үзэсгэлэнгийн барааг түргэхэн худалдааны бараа бүтээгдэхүүн болгох боломж завшааныг чухалд үзэж байна.

Шанхайн Гаалийн холбогдох албан тушаалтан хэлэхдээ "Гаалиас импортын V экспог дэмжих хялбар арга хэмжээ ерөнхийдөө шат ахиж, импортын IV экспогийн холбогдох дэмжих бодлогыг бэхжүүлсэн суурь дээр хялбар арга бодлогын цар хүрээг илүү өргөтгөнө" гэжээ.

Афганистаны бизнесмен Алигийн захиалсан импортын V экспогийн үзэсгэлэнд тавих эхний бүлэг бараа бүтээгдэхүүн 07-р сарын 26-нд Шанхайд иржээ. Эдгээр барааг Шанхайн Люй Ди худалдааны боомт дахь Афганистаны павьлионд үзэсгэлэнд тавьсны дараа импортын V экспод оролцуулах эрмэлзэлтэй байгаа юм.

- Импортын V экспо нь татварын хөнгөлөлт, гаалийн бүрдүүлэлтэд тус болох, зах зээлд орох зөвшөөрөл зэрэг дэмжих бодлогыг хэвийн болгох төдийгүй хөгжлөөр хамгийн тааруухан орнуудын компаниудын үнэ төлбөргүйгээр ашиглах лангууны тоог нэмэгдүүлж, цар тахал, олон улсын эдийн засгийн тодорхойгүй хүчин зүйлээс үзэсгэлэнд оролцогч жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бий болгосон түрэлтийг намжаах болно гэж Хятадын олон улсын импортын экспогийн Үзэсгэлэнгийн товчооны дэд дарга Сүнь Чэнхай ярив.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : zqb.cyol.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл