Өглөө болмогц маш олон хүн саяхан хаалгаа онгойлгож буй дэлгүүр рүү дайран орцгоож, галзуурсан мэт бараа бүтээгдэхүүн худалдан авцгаана. Энэ нь өнгөрсөн жилүүдийн Америкийн “хар баасан гараг"-ийн худалдан авалтын баярын сонгодог зураглал юм. Гэвч энэ жил иймэрхүү байдлыг олж үзэх маш хэцүү болов.
“Вашингтон пост сонин”-д мэдээлснээр тус хотын баруун хойд дүүргийн Walmart дэлгүүрт “хар баасан гараг”-аар хүн хар маш цөөхөн байж, зөвхөн өдрийн од мэт хэдхэн үйлчлүүлэгч үл тоосон янзтайгаар бараа сонгоно. Хэдэн км-ийн цаана байгаа Macy's хэмээх том дэлгүүр ч дээрхтэй адил хүндрэл бэрхшээлтэй тулгарч, “том дэлгүүрийн ажилчид нь үйлчлүүлэгчдээсээ бас олон байсан” ажээ.
Америкийн жижиглэн борлуулалтын шинжилгээний байгууллага болох RetailNext-ын нийтэлсэн тоо баримтын дагуу энэ оны “хар баасан гараг” болгонд дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оныхоос 48%-иар буурч, борлуулалтын хэмжээ 30%-иар буурсан байна. Өөр нэгэн шинжилгээний байгууллага болох Sensormatic Solutions-ын анхны тоо баримтын дагуу, Америк дахь дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчдийн тоо 52%-иар буурсан байна.
Хамгийн шууд шалтгаан нь гэвэл халдвар дахин сэргэсэн явдал юм. Sensormatic Solutions-ын шинжээч Брайан Филд хэлэхдээ: шинэ коронавирусийн уушгины халдвар болон нийгмийн харилцаанд зохих зайгаа барих тогтоол зэрэг нь америкчуудыг “хар баасан гараг”-аар худалдан авалт хийхэд нэн зорилгот чанартай болгов, ингэснээр үйлчлүүлэгчдийн тоо “илт багассан байна” гэжээ.
Үүнээс гадна зарим хэрэглэгчид интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдан авах болсон байна. Adobe Analytics байгууллагаас Америкийн цахим худалдааны эхний 100 сайт дотроос 80-ынх нь борлуулалтын тоо баримтыг бүртгэсэн байна, ингээд “хар баасан гараг”-ийн тухайн өдөр тэдгээр сайтуудын интернэтээр борлуулсан хэмжээ 9 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 22%-иар нэмэгдсэн байна.
Гэвч хүмүүсийн сэтгэлийг зовоом зүйл гэвэл маш эмзэг буурай болсон худалдан авах чадавх юм. “Хар баасан гараг"-ийн өмнө хоёр өдөр АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас нийтэлсэн тоо баримтын дагуу 11-р сарын 21-ний байдлаар, Америкт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 30 мянга байснаа дараалан өсөөд анх удаагаа 778 мянгад хүрч, шинэ коронавирусийн уушгины халдварын дайралт тасралтгүй өргөжиж байгааг маш товойм харуулсан байна.
Зарим шинжээчид тэмдэглэхдээ: Хэрэв маш олон ажилгүйчүүд тэтгэмжийн мөнгөө дахин алдахад хүрвэл хүндрэл бэрхшээлийн дунд тэлчилж байгаа Америкийн эдийн засагт нэн их хохирол авчрах болно гэжээ. Хувийн хэрэглээний зардал нь Америкийн GDP-гийн 70%-ийг эзэлдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд ч халдвар дахин давтан сэргэснээр, хэрэглэгчдийн итгэлд өгөх цохилт үргэлжлэн нэмэгдсээр байна. 11-р сард Америкийн хэрэглэгчдийн итгэлийн үзүүлэлт 96.1 байсан бол маш ихээр унаад 08-р сараас хойших хамгийн дор түвшинд хүрсэн байлаа. Дэлхийн томоохон бизнесийн зөвлөлийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн ахлах захирал Линн Франко өөдрөг бусаар үзэхдээ: “2021 он болсон ч гэсэн хэрэглэгчид эдийн засаг юм уу хөдөлмөрийн захын өсөлтийг олж харж чадахгүй юм” гэжээ.
Өнгөрсөн хагас жил гаруйг эргэцүүлэхэд, Америкийн одоогийн эрх баригчид улс төрийн хувийн ашгаа ард иргэдийн амь наснаас дээгүүрт тавьснаар, халдвараас хамгаалах талаарх шинжлэх ухаанч бус, мэргэжлийн бус үйл ажиллагааны “сөрөг нөлөө” бий болсоор байгаа. Эдийн засгийн сэргэлт хүчгүйдэж, маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, ажилгүйдлийн түвшин дээшилж, баян ядуугийн зөрөө ихсэв. Хамгийн гүнзгий хохирол амсагчид нь хааш л Америкийн эгэл иргэд юм, тэр дундаа дор орлоготой иргэд болон гэр бүлүүд маш их хохирол амсаж байгаа юм.
