Улаанбурханы вакцины талаар эхчүүд маань олон асуулт асууж байгаа учраас дараах зөвлөгөөг бэлдлээ. Энэхүү зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас бэлдэж илгээсэн юм.
Вакцинд орохоос өмнө 3 хоногтоо халуураагүй байх, биеэр нь янз бүрийн тууралт гараагүй байх, хурц халдварт өвчтэй бол вакциныг хийхгүй аж. Вакциныг 6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдэд хийх юм байна.

Харин вакцин хийсэн өдөр усанд орох, хэсэг газрыг маажих, эм болон ариутгалын бодис, тос зэргийг түрхэх, хүйтэн жин тавихгүй байхыг эмч зөвлөж байна.
Вакцинд орохоос өмнө 3 хоногтоо халуураагүй байх, биеэр нь янз бүрийн тууралт гараагүй байх, хурц халдварт өвчтэй бол вакциныг хийхгүй аж. Вакциныг 6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдэд хийх юм байна.
Хөнгөн хэлбэрийн үед 24 цагийн дотор өндөр халуурах, цочромтгой болох, чанга уйлах, бие сулрах, тарьсан хэсэг газарт хөндүүрлэх ба халуурах нь элбэг тохиолдоно. Халуун 38,5 хэмээс дээш гарсан тохиолдолд халуун бууруулах эм хэрэглэхийг эмч зөвлөж байна. Харин хөнгөн хэлбэрийн халууралтын үед эм хэрэглэх шаардлагагүй өөрөө хэвийн байдалдаа орох нь.
Зарим үед тарьсан хэсэг газарт үрэвсэж, хэсэг газар бэрсүү үүсч болохыг ч сануулсан байна. Ийм үед натрийн хлоридын уусмалаар бүлээн жин тавих хэрэгтэй аж.
Улаанбаатар хот дахь өрхийн эмнэлгүүдийн утас болон хаяг байршлыг доорх линкээр орж үзээрэй. http://www.ubhealth.mn/oldubhealth/index.php/2011-07-08-10-55-25.html
Ямар ч тохиолдолд вакцин хийлгэхээс өмнө эмч таны хүүхдийг сайтар үзсэний үндсэн дээр вакцин хийх эсэхийг шийдэх бөгөөд та бүхэн өөрсдийн харьяа өрхийн эмнэлгээс мэдээлэл аваарай.

Улаанбаатар хот дахь өрхийн эмнэлгүүдийн утас болон хаяг байршлыг доорх линкээр орж үзээрэй. http://www.ubhealth.mn/oldubhealth/index.php/2011-07-08-10-55-25.html
