solongonews
Хүбэйгээс бусад Хятадын гол төслүүдийн 90 хувь орчим нь ажлаа сэргээжээ
2020-03-22 21:19
Хүбэйгээс бусад Хятадын гол төслүүдийн 90 хувь орчим нь ажлаа сэргээжээ

21-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд мэдээлснээр, 3-р сарын 20-нд хүртэл, Хятадын Хүбэйгээс бусад мужуудын 11 мянга орчим гол гол төслүүдийн ажлаа сэргээсэн хэмжээ нь 89.1 хувьд хүрсэн байна.

Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны хөрөнгө оруулалтын газрын дарга Өү Хүн хэлэхдээ, төмөр замын томоохон төслүүд үндсэндээ ажлаа сэргээж, хурдны зам, усан тээврийн томоохон төслүүдийн 97 хувь нь ажлаа сэргээж, Бээжин- Шюн-Ань хүрэх зэрэг олон томоохон хурдны замын төслүүд ажил сэргээсэн байна. Онгоцны буудлын ажлаа сэргээсэн хэмжээ 87 хувьд хүрч, эрчим хүчний томоохон төсөл үндсэндээ ажлаа сэргээж, Хятад-Оросын Зүүн шугам дахь байгалийн хийн хоолойн дунд хэсэг нь ажлаа сэргээсэн байна. Хөрөнгө оруулалтын томоохон төслүүд ч үндсэндээ ажлаа сэргээж, BMW-ийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэлийн бааз болох Шэнь-Ян Хуачэнь BMW -ийн гурав дахь үйлдвэр нь 2-р сарын 17-нд ажлаа сэргээж яаралтай ажиллаж байна.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл