solongonews
Бээжингийн Өвлийн Олимпийн наадмын гурван цэнгэлдэх хүрээлэнд “5G” технологийг нэвтрүүлнэ
2019-08-15 11:04
Бээжингийн Өвлийн Олимпийн наадмын гурван цэнгэлдэх хүрээлэнд “5G” технологийг нэвтрүүлнэ.

       БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2022 онд зохион байгуулах Өвлийн Олимпийн наадмын гурван цэнгэлдэх хүрээлэнд “5G” технологийг нэвтрүүлэхээр болсон байна.

Төрийн өмчит “Assets Management” компани, “China United Network Communications” групп стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд талууд “5G” сүлжээ бүхий ухаалаг газруудыг хамтран байгуулах чиглэлд ажиллана. Ингэснээр үзэгчид, зохион байгуулагчид өндөр чанартай үйлчилгээ авах боломж бүрдэх аж.

“5G” технологийг нэвтрүүлснээр тамирчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хувьд мэдээллийг хурдан шуурхай олж авах, шилжүүлэх боломж бий болно гэж “Assets Management” компаний дэд тэргүүн У Сяонан мэдээлсэн байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл