Сөнид хонь цахим худалдаанд од болж байна
2016-10-13 16:29
“Хятад улс- Сөнид хонин махны цахим худалдааны үйл ажиллагаа” саяхан Сөнид баруун хошуунд болж өнгөрлөө.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Жин Дун цахим худалдааны компани 100 малчин өрхтэй тус бүр 100 хурга худалдан авах гэрээ байгуулсан байна. Үйл ажиллагаанд хамрагдсан Ачит-уул сумын Өргөнгол багийн малчин Нарантуяа:
- Манайх энэ жил 400 хурга зарна. Жин Дунгийн өгч байгаа үнэ нь зах зээлийнхээс 5 юаниар өндөр болохоор тэдэнтэй гэрээ тогтоод хургаа илүү үнэтэй зарж чадлаа гэж ярьлаа.
Зохиогч: Сун Жыгуан
Найруулагч: УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх
