Цагаан сарын дараа Хятадын Ганцмод боомтын гадаад худалдааны импорт, экспортын ажил хурдан тогтворжиж сэргэв. Урадын гаалийн газар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг байнгын чанартай болгохын зэрэгцээ, хүчээ төвлөрүүлэн гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, бизнесийн орчныг сайжруулж, гадаад худалдааны өндөр чанартай хөгжлийг дэмжсэн байна. Монгол Улсын уул уурхай, нүүрс олборлож, тээвэрлэх машин механизм, багаж хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байгаа нь Хятадын аж ахуйн нэгжүүдийн трактор, хавтгай ачааны машин, хайрцаг хэлбэрийн тээврийн хагас чиргүүл, уул уурхайн хөнгөн ачааны автомашин, өөрөө буулгагч ачааны машиныг экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон байна.

Урадын гаалийнхан автомашин экспортлохыг дэмжих зорилгоор, гаалийн бүрдүүлэлт хийх аж ахуйн нэгжүүдэд гаалийн бүрдүүлэлтийн онцгой үйлчилгээ үзүүлэв. тухайлбал компаниудтай урьдчилан харилцаж, холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж, "саадгүй нэвтрэх зам"-ыг нээж, хурдан шалган өнгөрүүлэв.
Цагаан сараас хойш Урадын Гаалийн газар мянга шахам тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад хамруулж, экспортод гаргажээ.
