Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь 11-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “COVID-19” болон вакцины асуудлаарх нээлттэй хурал дээр үг хэлж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэхийг уриалав. Жан Жүн хэлэхдээ, дэлхий нийт “COVID-19”-ийн гурав дахь жилдээ орлоо. Хүн төрөлхтөн тахал өвчинтэй тэмцэх үр дүнтэй арга хэрэгслийг үндсэндээ эзэмшсэн. Үүний зэрэгцээ, тахал дуусаагүй байгаа бөгөөд тайвшрах цаг хол байна. Өнөөгийн тулгамдсан зарим асуудлын хариуд би дараах хэдэн зүйлийг санал болгомоор байна.
1. “COVID-19”-ийн вакцинжуулалтын түвшнийг дээшлүүлнэ. Өнөөдрийн байдлаас харахад, ДЭМБ-ын 70 хувийн вакцинжуулалтын түвшинд хүрээгүй байгаа бөгөөд нэлээд том зөрөөтэй байгааг олгох ёстой. Ялангуяа мөргөлдөөнтэй орнуудад вакцинжуулалтын түвшин ерөнхийдөө дэлхийн дунджаас доогуур байна. Одоогоор тулгамдаж буй асуудал бол вакцины хангамж болон тусламжийг түргэн нэмэгдүүлж, ямар ч улс орныг хоцрогдуулахгүй, аль нэгийг ч мартагдуулахгүй байх ёстой.
2. Хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцооны бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх явдал болно. Олон улсын хамтын нийгэмлэг урт хугацааны хэтийн төлөвийг авч, хөгжиж буй орнуудад нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд идэвхтэй туслах ёстой. Эмнэлгийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, тээвэр, цахилгаан зэрэг нийтийн дэд бүтцийг сайжруулж, эмчийн боловсон хүчнийг олноор төлөвшүүлж, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэгийг сурталчлах ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
3. Цар тахлын дараах эдийн засаг,нийгмийн хөгжлийг ахиулахад эрч хүч нэмэх хэрэгтэй. “COVID-19”-ийн улмаар олон орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан буюу уналтад орсон байж, сүүлийн үед дэлхийн улс төр, аюулгүй байдлын нөхцөл байдал үүсээд буй хүчирхийллийн үймээн самуун нь аль хэдийн маш хэцүү хөгжиж буй олон орныг улам бүр дордуулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд ихээхэн ач холбогдол өгч, хатуу бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авч, өнөөгийн хямралыг даван туулахаас гадна дэлхий дахинд шинэ итгэл найдвар төрүүлэх урт хугацааны стратегийг судлах ёстой.
4. Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх. “COVID-19”-ийн улмаар 6 сая гаруй хүн амь насаа алдсан байна. Дэлхий дээрх хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь нас бөгөөд хүмүүсийг голд нь тавих нь тахал өвчний эсрэг тэмцэх хамгийн чухал чиглүүлэгч үзэл санаа юм. Дэлхийн хэмжээнд эв нэгдэл, хамтын ажиллагаа бол тахал өвчнийг ялах хамгийн хүчирхэг зэвсэг юм. Шинэ нөхцөл байдалд бид хүн төрөлхтний ирээдүйн хамтын цогцын үзэл баримтлалыг хэрэгжүүлэн бэхжүүлж, илүү сайн ертөнцийг хамтдаа байгуулах ёстой.
Мөн тэрээр:
- Хүйтэн дайны үеийн сэтгэлгээг барьж, зарим улс орнууд үзэл суртлын шугам зурж, шинэ блок сөргөлдөөнийг бий болгож, эцсийн үр дүнгүй нэг талын хориг арга хэмжээг байнга нэвтрүүлж, эдийн засгийн өсөлтийн харилцан хамаарлаар зэвсэг болгон, улс орнуудыг аль нэг талыг сонгоход шахаж, олон улсын хамтын нийгэмлэгийг хагарал бутралд хүргэж бий бөгөөд дэлхий асар их тодорхойгүй байдал, эрсдэлийг авчирсан байжээ. Эдгээр хариуцлагагүй үйл ажиллагаа нь бусдад төдийгүй өөртөө хор хөнөөл учруулдаг тул эрс эсэргүүцэх ёстой. Өнөөдөр бидэнд илүү их тустай байгаа зүйл бол жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх явдал болно. Цар тахлын дараах үеийг даван туулж, бүх улс орон эв нэгдлээ бэхжүүлж, бие биенээ хүндэтгэж, итгэлцэл, эв найрамдлаа нэмэгдүүлж, НҮБ-ын далбаан дор хамтран ажиллаж, хамтдаа ялалт байгуулж, сайн сайхан ирээдүйг нээхийг хичээх ёстой гэж хэллээ.
