Хятадын Статистикийн Үндэсний Газар CPI, PPI-ийн энэ оны 07-р сарын тоо баримтыг нийтэлжээ. Үүнд CPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.0 хувиар, 06-р сарынхаас 0.3 хувиар өссөн бол PPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувиар, өнгөрсөн сар буюу 06-р сарынхаас 0.5 хувиар өссөн байна.
Хятадын Статистикийн Үндэсний Газрын ахлах статистикч Дүн Лижюань:
- 07-р сард үндэстний хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, гамшгаас аврах, эдийн засаг, нийгмийн хөгжил зэргийг нэгдсэн байдлаар төлөвлөж, бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг баталж, үнийг тогтворжуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж, зах зээлийн ерөнхий үйл ажиллагааг эмх цэгцтэй, эрэлт нийлүүлэлтийг нь тогтвортой байлгаж ирсний ачаар дээрх өсөлтийг биелүүлсэн гэж хэллээ.
CPI-ийн өсөлтийн хувьд хүнсний бүтээгдэхүүний үнэ 13.2 хувиар өссөн нь CPI-ийн өсөлтөд 2.68 орчим нэгжээр нөлөөлсөн байна. Үүнд далайн хар салхи, аадар бороо зэрэг эрс тэс цаг агаарын нөлөөгөөр хүнсний ногооны үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, улмаар үнэ ханш нь өнгөрсөн сард 2.3 хувиар буурч байснаас буцаад 1.3 хувиар өсчээ.
07-р сард аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон зах зээлийн эрэлт үргэлжлэн сэргэж, олон улсын өргөн хэрэглээний барааны үнэ үргэлжлэн өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад PPI 2.4 хувиар, өмнөх сараас 0.6 пунктээр буурав.
