solongonews
Өвөр Монголын хэрэглээний тэтгэврийн олон нийтийн үйлчилгээний платформ ашиглалтад орлоо
2018-10-23 20:22
Өвөр Монголын хэрэглээний тэтгэврийн олон нийтийн үйлчилгээний платформ ашиглалтад орлоо.

ӨМӨЗО-ы Нийгмийн баталгааны ажлыг удирдах товчооноос санаачлан Өвөр Монголын тэтгэврийн ажлыг ахиулах нийгэмлэгээс энэ сарын 17-нд зохион байгуулсан Өвөр Монголын хэрэглээний тэтгэврийн олон нийтийн үйлчилгээний платформын нээлтийн ёслол Хөххотод боллоо.

Хэрэглээний тэтгэвэр нь Засгийн газраар удирдуулж, хэрэглээний хөрөнгийн онолоор чиглэл болгон зах зээлийн эргэлтээр дамжиж аж ахуйн нэгж болон хувь хүний сайн дураараа оролцсон, хэрэглээний хөрөнгөө даатгалын мөнгө болгон хувиргах тэтгэврийн даатгалын шинэ механизм юм.

Хэрэглэгчид “Хэрэглээний тэтгэвэр” QR кодыг уншуулан гишүүнээр бүртгүүлэх бөгөөд тус платформтой хамтран ажиллаж байгаа аль нэг дэлгүүрээс бараа худалдан авах юм бол аж ахуйн нэгжээс хэрэглээний дүнгийн харьцаагаар урамшуулал олгоход тус урамшууллын мөнгө нь тухайн хүний тэтгэврийн даатгалын дансанд орно. Тэтгэврийн дансанд орсон мөнгө нь эх мөнгө болон хүү мөнгөний хэлбэрээр нэмэгдэнэ.

Өнөөдрийг хүртэл тус платформтой нийт олон арван төвийн аж ахуйн нэгж, төрийн өмчит аж ахуйн нэгж болон томоохон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулж байгаа ба хэрэглэгчдэд хэдэн зуун төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон үйлчилгээ үзүүлж, амуу будаа, тос, давс зэргээс томоохон бараа бүтээгдэхүүний арилжаа хүртэлх өдөр тутмын хэрэглээг цөмийг нь тэтгэврийн үйлчилгээний платформоор хангаж болох аж.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл