solongonews
Хятадын боловсрол
2018-09-27 15:50
Хятадын боловсролын тойм байдал

Хятад улс бол хүн ам ихтэй, боловсрол хүртэгч хүмүүсийн тоогоор хамгийн олон орон юм. Хятад улс одоо дэлхийн хамгийн их цар хүрээтэй боловсролын сүлжээг бүрэлдүүлж, олон зэрэглэлийн олон төрлийн бүтэн өдрийн сургалтад хамрагдагсдын тоо нь одоо 200 саяас давсан байна.

Хятадын боловсролыг сургуулийн наснаас өмнөх боловсрол, бага сургуулийн боловсрол, дунд сургуулийн боловсрол болон их дээд сургуулийн боловсрол гэж хэдэн үе шатад хуваадаг байна.

Хятадад Засгийн газраас, бага сургуулиас нэгдүгээр зэрэглэлийн дунд сургууль хүртэлх 9 жилийн заавал сурах дүрэм хэрэгжүүлж байна. Заавал сурах дүрэмд хамрагдсан сурагчдаас сургалтын төлбөр авдаггүй, жил бүр хэдхэн зуун юанийн дэвтэр номын үнэ л авдаг байна.

Хятадын Засгийн газар заавал сурах боловсролын ажлыг маш чухалчлан үзэж, хүчин зүтгэл гаргасны дүнд Хятадын заавал сурах боловсролыг нэвтрүүлэн дэлгэрүүлсэн. Энэхүү хэмжээ 10 гаруй жилийн өмнө 80 хувьд хүрэхгүй байсан бол одоо 90 гаруй хувьд хүртэл өссөн байна.

Хойшдын хэдэн жилд Хятадын Засгийн газар боловсролын гол хүчээ, хөдөө тосгоны заавал сурах боловсрол болон их дээд боловсролыг хөгжүүлэхэд тавьж, хүүхэд болгоныг сургуульд суралцуулахаар хичээж, Хятад улсад аль болох хурдан хугацаанд дэлхийн түвшин бүхий их дээд сургууль байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.

Хятадын боловсрол нь Засгийн газрын эрхэлсэн улсаас байгуулан эрхэлсэн боловсролоор гол болгож байгаа юм, гэвч сүүлийн хэдэн жилд, иргэдийн эрхэлсэн боловсрол ч зохих хэмжээгээр хөгжсөн байна. Гэсэн ч ерөнхийд нь авч хэлбэл, боловсролын цар хүрээ, боловсролын тэвшин аль бүхэн нь улсаас байгуулсан сургуультай зэрэгцэж чадахгүй байсаар байгаа юм.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : www.china.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл