Хятадын 18-нд нийтэлсэн 2020 оны эдийн засгийн албан ёсны тайланг гадаадын хэвлэл мэдээллийнхэн хүлээлтээс давсан гэж үнэлцгээсэн байна. 2020 онд Хятадын ДНБ-ны ерөнхий хэмжээ зуун тэрбумын босгыг давж, 101.6 их наяд юаньд хүрсэн бөгөөд харьцуулсан үнээр бодвол, өмнөх оныхоос 2.3 хувиар өсжээ.
Цар тахал дэлхий нийтэд газар авч, дэлхийн эдийн засаг ноцтой уналтад орж буй өнөөгийн нөхцөл байдал дор Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, дэлхийн цорын ганц эерэг өсөлтийг хадгалж буй эдийн засгийн цогц болсон нь хялбар бус хэрэг юм. Энэ нь дэлхийн нийтийн хувьд ч гэсэн маш их ач холбогдолтой. Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна гэж Блүүмберг агентлаг онцолжээ.
Цар тахлын нөлөөллийг үл харгалзан Хятадын шинэ үйлдвэрүүд, шинэ формат, шинэ бүтээгдэхүүнүүд эрчимтэй хөгжиж байгааг дурдахгүй байхын аргагүй. Хятадын гуравдагч салбарын нэмэгдсэн өртөг нь ДНБ-ний 54.5 хувийг эзэлсэн бөгөөд өмнөх оныхоос 0.2 нэгжээр өсжээ. Тоног төхөөрөмж үйлдвэрлэх, өндөр технологийн үйлдвэрлэлийн жилийн нэмэгдсэн өсөлтийн хэмжээ нь томоохон хэмжээний үйлдвэрлэлээс тусбүр 3.8 ба 4.3-аар өндөр байсан нь аж үйлдвэрийн бүтцийг үргэлжлүүлэн сайжруулсныг харуулж байна. Үүний зэрэгцээ, Хятадын өндөр технологийн аж үйлдвэр, нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалт бүгд өмнөх оныхоос 10 гаруй хувиар өсөж, нийт хөрөнгө оруулалтаас тусбүр 7.7, 9 нэгжээр хурдан өссөн нь Хятадын эрэлт хэрэгцээний бүтцийн зохицуулалт шинэ ахиц дэвшил гаргасныг харуулж байна.
Энэ сарын эхээр Дэлхийн банк 2020 онд дэлхийн эдийн засаг 4.3%-иар хумигдана гэж төсөөлж байсан. Харин хүнд нөхцөл байдал дор Хятадын эдийн засаг 2.3% -ийн эерэг өсөлтөд хэрхэн хүрэх вэ? Энэ нь Хятадын зах зээлийн давуу тал, инновацын хөдөлгүүртэй шууд холбоотой юм. 1.4 тэрбум хүн амтай дэлхийн хэмжээний супер хэрэглээний зах зээл нь Хятад улсын эрсдэлийг даван туулах онцгой давуу тал болжээ.
Үүний зэрэгцээ, Хятадын засгийн газраас хэрэгжүүлсэн багц бодлого нь ажил эрхлэлт, хүмүүсийн амьжиргаа, зах зээлийн гол цогцыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Эдийн засгийн даяаршил, эрсдэл, сорилт нүүрлэн ирсэн өнөө үед хэн ч ганцаараа тайван зогсож чадахгүй. Үүнийг ухааран ойлгосон Хятад улс“хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, хамтдаа ашиг хүртэж, хамтаар хуваалцах”гэсэн асуудлыг шийдэх төслийг дэлхий нийтэд өргөн барьсан юм. 2020 онд Хятадын нийт бараа, бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ, гадаадын хөрөнгө оруулалтын бодит ашиг бүгд эерэг өсөлтөд хүрч, бүтээгдэхүүний импорт, экспортын жилийн ерөнхий хэмжээ өмнөх жилийнхээс 1.9%-иар өсөж, эхний 11-р сард гадаадын хөрөнгө оруулалтын бодит ашиг 6.3%-иар өссөн байна. Иймээс Хятад улс нь дэлхийн ард иргэдэд цар тахлаас өөрийгөө хамгаалах бүтээгдэхүүн хангаж, мөн дэлхийн аж үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
2020-энэхүү ер бусын онд, Хятад улсын эдийн засаг маш их амжилтад хүрч, хөгжлийн шинэ тогтолцоог бий болгоход бат бөх суурийг тавьсан юм. Гэхдээ, цар тахлын нөхцөл байдлын хувиралт, гадаад орчны нөлөөлөл зэргээс шалтгаалан Хятадын эдийн засгийн сэртийн суурь хараахан бат бүх биш байгаа. Иймийн тул Хятад улс эдийн засгийн үйл ажиллагаагаа боломжийн хүрээнд хадгалахаар хичээн ажиллаж, "14-р таван жилийн төлөвлөгөө" -г сайн эхлүүлж, дэлхий нийтэд илүү ашигтай орон зайг хангах болно.
