solongonews
Хятад улс хангамжийн тадлын бүтцийн өөрчлөлтөө эрчимжүүлнэ
2017-03-20 21:55
Хятад улс хангамжийн тадлын бүтцийн өөрчлөлтөө эрчимжүүлнэ.

Хятадын Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвөөс зохион байгуулсан "Хятадын хөгжлийн дээд чуулга уулзалтын 2017 оны ээлжит хурал" Бээжин хотод болж өнгөрлөө. Уг чуулга уулзалт нь хангамжийн тадлын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх асуудлыг авч хэлэлцжээ. Хятадын хангамжийн тадлын бүтцийн өөрчлөлт амжилттай явагдаж, өөрчлөлтийг эрчимжүүлэх асуудлыг ярилцах цаг болсон гэж хуралд оролцогсод үзжээ.

2017 он бол Хятадын хангамжийн тадлын бүтцийн өөрчлөлтийг улам эрчимжүүлэх жил болно. 19-ний өдөр болсон оны ээлжит хурлын нээлтийн үеэр, ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли хэлэхдээ, хангамж бүтцийн өөрчлөлтийг улам эрчимжүүлнэ гэжээ.

Энэ жилд хар төмрийн үйлдвэрлэлийг 50 сая, нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонноор тус тус багасгаж, мөн дулааны цахилгааны үйлдвэрлэлийг 50 сая киловаттаас дээш хэмжээнд багасгана. "Орон сууц бол хэрэглээ болохоос биш гүйлгээ биш " гэх үзлийг баримтлан, салбар хуваан удирдаж, газар оронд нь зохицуулан, жижиг дунд хотуудын орон сууцны байр хэт олон байгаа асуудлыг шийдвэрлэх болно. Өрийн зах зээлийг хуульчилж, хувьцааны санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Бүтцийн чанартай татвар багасгах ажлыг чухалчлан, татварын бус дарамтыг хамгийн доод хэмжээнд хүргэхээр чармайна гэжээ.

Энэ удаагийн чуулга уулзалт дээр, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн хэлэхдээ, өнгөрсөн жилийн хичээл зүтгэлийг туулаад, хангамж бүтцийн өөрчлөлт анхан шатны үр ашиг олсон байна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл