Дэлхийн Бумбын шашны холбоо үүсгэн байгуулагдана
2017-03-06 16:03
Хятадын Бумбын шашны нийгэмлэгийн тэргүүлэгч: Дэлхийн Бумбын шашны холбооны хурал энэ онд байгуулагдах болно.
Хятадын Мэдээ мэдээллийн сайт 3 дугаар сарын 6-ны өдөр мэдээлснээр БНХАУ-ын УТЗЗ-ний гишүүн, Хятадын Бумбын шашны нийгэмлэгийн тэргүүлэгч Ли Гюанфү хэлэхдээ: - Дэлхийн Бумбын шашны холбооны хурлыг үүсгэн байгуулах ажил бэлтгэлийн шатандаа орсон, энэ онд байгуулагдах боломж их бий гэжээ.

УТЗЗ-ийн гишүүн, Хятадын Бумбын шашны нийгэмлэгийн тэргүүлэгч Ли Гюанфү
Хятад улс нь олон шашинтай гүрэн билээ. Буддын шашин, Бумбын шашин, Лалын шашин, Католик шашин болон Христос шашин зэрэг таван их шашны сүсэгтэн цөм бий бөгөөд цөөн тоот үндэстнүүдийн уугуул шашин ч их хэмжээгээр оршиж байдаг. Харин эдгээр шашин дундаас Бумбын шашин нь Хятадын цор ганц уугуул шашин билээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Мэдээ Мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх
