Ли Кэчян Сербийн ерөнхийлөгчтэй уулзав
2017-03-31 22:20
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян өнөөдөр буюу 3 дугаар сарын 31-ний үдээс хойш БНХАУ-д төрийн айлчлал хийхээр ирсэн Сербийн ерөнхийлөгч Томислав Николичтэй уулзав.

Ли Кэчян: - Хятад, Серби хоёр орны улс төрийн итгэлцэл батжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрлээ. Өчигдөр ерөнхийлөгч та Ши Жиньпин даргатай баялаг амжилттай хэлэлцээр хийж, олон нийтлэг ойлголттой болсон. Хятад улс Сербийн өөрийн орны байдлаа үндэслэн хөгжлийн замаа сонгосныг дэмжиж байна. Мөн хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, хоёр орон, бүс нутгийн энх тайван тогтвортой хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд хамтран ажиллана гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх
