solongonews
Испаний баг баяраа тэмдэглэлээ
2019-09-17 16:54
Испани 18 дахь удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүлэв.

   Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 18 дахь удаагийн ДАШТ 2019.08.31-нээс 09.15-ны хооронд БНХАУ-ын Бээжин, Шанхай, Донгуан, Гуанжу, Нанжин, Вухан, Фошан, Шенжен хотуудад зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн ДАШТ-д Африкийн 5, Ази, номхон далайн 8, Европын 12, Америкийн 7, нийт 32 улсын баг оролцсон ба багууд 8 хэсэгт (a,b,c,d,e,f,g,h) хуваагдаж хэсэгтээ тойргоор тоглож, хэсгээс 1,2 –оор гарсан 16 баг дахин дөрвөн хэсэгт (i,j,k,l) хуваагдаж хэсгээс дахин 1,2-оор гарч, дараагийн шатны багууд хасагдах журмаар финалын шат хүртэл өрсөлдлөө. Шүрүүн өрсөлдөөнөөр Испаний баг тэргүүлж, өчигдөр буюу 09- р сарын16- нд Испаний нийслэл хотноо баяраа тэмдэглэв.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл