solongonews
Бээжин хотод оруулж буй усны 70 хувийг өмнөд нутгаас татаж байна
2017-06-05 15:48
Бээжин хотын усан аж ахуйн корпорацаас мэдээлснээр 2014 оны эцсээр өмнөд нутгийн усыг умард руу дамжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өмнөд нутгийн 2 тэрбум 280 сая шоо метр усыг Бээжинд оруулж, одоогоор Бээжин хотод гаднаас оруулж буй усны 70 хувийг өмнөд нутгаас оруулж байна.

        Өмнөд нутгийн усыг Бээжинд оруулахаас өмнө, Бээжин хотын өдөр тутмын усны хангамжийн хүчин чадал 3 сая 200 мянга шоо метрт хүрч, оргил үедээ 3 сая 100 мянган шоо метр орчимд хүрдэг байлаа. Өмнөд нутгийн усыг татсанаас хойш хотын өдөр тутмын усны хангамжийн хэмжээ 3 сая 720 мянган шоо метрт хүрч, усны хангамжийн дарамтыг ихээр багасгажээ.

2014 оны эцсээс өнөөг хүртэл Бээжин хот өмнөд нутгаас 2 тэрбум 228 сая шоо метр ус татсанаас, 1 тэрбум 580 сая шоо метрийг усан ашиглалтад хэрэглэн, 11 сая гаруй хүн ардад үр өгөөж хүртээж байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл