
Пакистан улсын "Иргэний сонин /The Nation/"
Пакистан улсын "Иргэний сонин /The Nation/"-ы 02-р хуудас нь 03 дугаар сарын 09-ний хэвлэлдээ Хятадын Ардын өдөр тутмын сонинд нийтэлсэн "Түүхийн уулзвар цэг дээрх Хятад улс", "Хятадын эдийн засгийн нийт хэмжээ анх удаа 100 их наяд юаниас давлаа", "Хятадын гадаад худалдаа 2020 онд гайхалтай амжилт байгуулав” зэрэг нийтлэлийг нийтэлсэн байна.

Итали улсын "IL Sole-24ORE" сонин
Итали улсын "IL Sole-24ORE" сонины 03 дугаар сарын 08-ны хэвлэлдээ мөн Хятадын Ардын өдөр тутмын сонинд нийтэлсэн “Хятад улсын амжилт дэлхийн эдийн засгийн сэргэлтэд итгэл өглөө", "Хятад, Италийн хоёр талын худалдааны хэмжээ шинэ амжилтад хүрэв", "Тяньвень 1 тоот нь Хятадын инновацsн урам зоригийг хөгжөөлөө” зэрэг нийтлэлийг авсан байна. /19-р хуудас/
"Хоёр чуулган"-ы үеэр “Хятадын Өдөр тутмын сонин” нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд англи, франц, орос, япон, польш, итали, араб зэрэг 12 хэл дээр нийт 750 гаруй мэдээллийн бүтээгдэхүүнийг хангасан бол 40 гаруй улс орны 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 4500 гаруй ширхэг мэдээ цацсан байна. Үүний зэрэгцээ “Хятадын Өдөр тутмын сонин” нь Орос, Египет, Тайланд, Өмнөд Солонгос, Филиппин, Пакистан, Франц, Итали, Испани, Польш, Бразил, Мексик, Өмнөд Африк, Танзани, Сенегал зэрэг 15 орны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж, нийт 25 сэдэвчилсэн тусгай хуудсыг хэвлүүлсэн байна.
