solongonews
БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд Монгол Улсын Гадаад Хэргийн сайдтай
2022-02-06 09:00
БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд Ван И Монгол Улсын Гадаад Хэргийн Сайд Б.Батцэцэгтэй уулзав.

2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Бээжингийн өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Гадаад Хэргийн Сайд Б.Батцэцэгтэй уулзав.

Ван И хэлэхдээ "Өчигдөр орой Бээжингийн өвлийн олимп амжилттай нээгдэв. Хятадын талын өвлийн олимпын амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын засгийн газар, ард түмэнд баярлаж байна. Талуудын хамт дэлхий нийтэд энгийн, аюулгүй, гайхалтай спортын наадмыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрч, хоёр талын харилцааг хөгжлийн хүчирхэг эрч хүчээр сэлбэнэ гэдэгт итгэж байна" гэжээ.

Ван И хэлэхдээ "Хятад, Монгол харилцан чухал ойр хөрш байж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа бат бэх үндэс суурь, хөгжлийн өргөн хэтийн төлөвтэй юм. Хоёр тал улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй асуудлыг дэмжиж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулах хэрэгтэй" гэжээ.

Б.Батцэцэг Хятадын билгийн улирлын бар жилийн цагаан сар тохиож буйд баяр хүргээд, Хятад улс хүн төрөлхтний эв нэгдэл, энхтайвны бэлгэдэл болсон олимпын наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэсэн байна. Тэрээр "Өнгөрсөн жил Монгол Ардын Нам болон Хятадын Коммунист Нам 100 жилийн ойгоо тус тус тэмдэглэн өгрүүлсэн нь хоёр орны хувьд чухал ач холбогдолтой үйл хэрэг болсон. Хятадын талтай хамт улс төрийн нийтлэг ойлголтыг тал бүрээр хэрэгжүүлж, хөгжлийн стратегиа уялдуулан, "Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор"-ын байгуулалтыг ахиулж, олон салбарын бүтээлч хамтын ажиллагаагаа өргөтгөх Монголын тал бэлэн байна" гэжээ.

Хоёр тал дэд бүтцээ харилцан холбох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уурхай, эрчим хүч, ухаалаг хот, экологи зэрэг салбарын хамтын ажиллагаа тэрчлэн олон талт хамтын ажиллагааны механизмын хүрээн дэх зохицуулалтаа гүнзгийрүүлэх зэрэг талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл