
Ганьсү мужийн Үвэй хотын Гүлан дүүргийн Хуанхуатан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бүсэд, Гүлан Юйхай ухаалаг аж ахуй эрхлэх экологийн төслийн ажилтнууд улаан лооль хураан, хайрцаглан савлаж, баглан боогоод захиалгаа илгээхээр завгүй ажиллана.

Энэхүү ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх экологийн төсөл нь хүлэмжийн аж ахуйн орчны ухаалаг хяналтын технологи, ухаалаг ус, бордоо дахин боловсруулах технологи зэргийг ашиглан, дэвшилтэт технологи, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчныг хамгаалах орчин үеийн ухаалаг шилэн ногоон байгууламж бий болгожээ. Энд үйлдвэрлэсэн улаан лооль нь сайхан амттай, борлуулалт сайтай байж, маш олон тариаланчдад ажил олгож, ажил эрхэлдэг тариаланчдын сарын дундаж орлого 4000 юаниас давжээ.
Ганьсү мужийн Гүлан дүүрэг нь газарзүйн болон цаг агаарын онцгой нөхцөл, хангалттай нарны гэрэлтэй бөгөөд Гансү мужийн байгалийн ногоон хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн алдартай бааз юм. Сүүлийн жилүүдэд орон нутагт онцлог ухаалаг хөдөө аж ахуйг бий болгож, технологийн агуулга өндөртэй аж ахуй нэгжийг татан оруулж, орон нутгийн тариаланчдын эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалж байна.
