Хятадын кино наадмын үеэр жүжигчин Jackie Chan дууллаа
2016-11-09 11:48
Энэ оны Хятадын кино наадам 11 дүгээр сарын 8–ний орой ОХУ –ын Москва хотод нээлтээ хийлээ. Олон улсын киноны од, Хятадын кино наадмыг түгээн дэлгэрүүлэх элчин Jackie Chan наадамд оролцсон юм.

Наадмын үеэр Jackie Chan “Улс орон” нэртэй дуугаа үзэгч олондоо өргөсөн байна. Тэрээр Хятад, ОХУ-ын хамтран зураглаж буй “Хятадын аялал жуулчлалын тэмдэглэл” кинонд гол жүжигчний дүрийг амилуулах юм байна. Энэхүү кино ирэх онд үзэгчидтэйгээ золгох юм.
Тус кино наадам 11 дүгээр сарын 27 –ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Москва хот ба Дон Ростов хотод зохиогдоно. Мөн Хятадын орчин үеийн долоон шилдэг кино үзэсгэлэнд оролцохоор байгаа юм.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
