solongonews
Сайхан мөрөөдөл саруул талдаа биелнэ
2017-08-09 16:36
Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хороо Өвөр Монголын хөгжлийг анхааран дэмжсэн бодит тэмдэглэл.

Тал нутгийн хамгийн сайхан улиралд ӨМӨЗО 70 жилийн ойн баяраа тэмдэглэх их хурлын ёслолыг угтан авлаа.

ХКН-ын XVIII хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хороо тал нутагт хайраа түгээж, бүх талд суурилан Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөн, Хятад улсын умард хилд бодит үйл ажиллагааны хөтөлбөр тогтоон өгч, хөгжлийн унтаршгүй хөдөлгөх хүчийг хангаснаар олон төрлийн ажил үйлс өдрөөс өдөрт өөдлөн, экологийн орчин улам үзэсгэлэнтэй сайхан, ард иргэдийн амьдрал улам баяртай жаргалтай болжээ.

Эх орны умард хилийг хамтдаа сахин хамгаалж, сайн сайхан амьдралыг хамтдаа цогцлов

Зуны улирлын Хөххотод халуун нар эх газрыг төөнөнө.

“Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэе”, гудамж дүүрэн намирсан өнгөт туг далбаанаас баярын өдрийн баясгалант уур амьсгал бялхана.

Энэ бол гэрэл гэгээтэй түүх мөн. 1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр чөлөөлөх дайны нижгэнэсэн буун дуунд Өвөр Монголын ард түмэн ХКН-ын удирдлага дор Өвөр Монголын өөртөө засах засгийн газар байгуулагдсаныг тунхаглаж, Хятад улсын анхны мужийн зэрэглэлийн үндэстний өөртөө засах орныг байгуулжээ.

Засгийн газраас томилсон эмч нар Шилийнгол аймгийн Авга хошууны малчин Долгормаагийнд. Зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Лянь Жэнь

ӨМӨЗО Хятад улсын умард хилд байрлаж, дотооддоо найман мужтай холбогдож гадаадад ОХУ, Монгол Улстай хөршилж, 55 үндэстэн оршин амьдарч байдаг болохоор стратеги бодлогын орон байраар маш чухал байдаг. 70 жилийн хөгжил өөрчлөлтөөр дамжин, өргөн уудам Монголын өндөрлөг атаршин эвдэгдсэн хагас колони хагас феодалын нийгмээс одоогийн асар тагт сүндэрлэж, машин тэрэг сүлжилдсэн орчин үеийн хот болж, уул ус хөхрөн ногоорч, талд сүрэг тавтай бэлчсэн эрчимжсэн мал аж ахуйн орон болж, өөдлөн дэвшсэн билээ.

Энэхүү үзэсгэлэнт сайхан, өргөн уудам газар нутгийг ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ямагт сэтгэл зүрхэндээ гүн санагалзан халамжилж байдаг.

2014 оны цагаан сараас өмнөхөн хөвчин дэлхийг цасан хүрэм нөмрөв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хахир хүйтнийг хайхралгүйгээр Өвөр Монголд ирж, хилийн хамгаалалтын харуулын газарт айлчилж, өвлийн улирлын наадамд оролцон, аж ахуйн нэгж, нийгэм дүүргээр явж үндсэн шатны намын гишүүн боловсон хүчин, асрамжийн хүрээлэнгийн хүүхэд, ядуу буурай ажилтан ажилчныг эргэн үзэж тохинуулан, гурван аймаг хотоор ажиллаж, хэдэн мянган километр аялжээ.

Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн өвөрмөц нөхцөл байдал болон түүхийн хөгжлийн нөхцөл байдалд суурилан, гүнзгий шинжин судалж сэтгэн бодоод, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын алс хэтийн хөгжлийн тодорхой стратеги бодлогын чиглэлийг заан өгчээ:

- “Өвөр Монголын үндэстнүүдийн албан тушаалтан, ард иргэдийн хайрлан хамгаалж, харилцан туслалцахыг хүсэж байна”

- Өвөр Монголыг “Хятад улсын умардын экологийн чухал халхавч”, “Хятад улсын умард хилийн аюулгүй байдлын халхавч” болгон бүтээн байгуулах хэрэгтэй.

- “Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлт хийх чухал бэхлэлт болгон бүтээн байгуулах хэрэгтэй”

“Хайрлан хамгаалж, харилцан туслалцах” нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд тавьсан нандин хүсэл мөн.

“Сахих /хайрлах/ гэдэг нь үүд өрхөө сайтар сахиж, Хятад улсын умард хилийг сайтар сахиж, Өвөр Монголын үндэстний цөөнхийн сайн сайхан оюун санааны гэр орныг сайтар сахих. Хамгаалах /алсыг харах/ гэдэг нь өндөрт зогсон алсыг бараалж, үйлсээ төлөвлөн, хөгжлийг төсөвлөхөд тухайн газартаа хязгаарлагдахгүй, байгалийн нөхцөлд хязгаарлагдахгүй, Өвөр Монголд хязгаарлагдахгүй, өргөн дэлгэр дэлхийн хараатай, их талын ухамсартай байхыг заана. Харилцан туслалцах гэдэг нь үндэстнүүдийн албан тушаалтан, ард иргэд эрх тэгш, эв нэгдэлтэй харилцан туслалцах эв зохистой үзэл санааг бий болгож, үндэстнүүдийн ард түмэн хүчээ нэгтгэн Хятад улсын умард хилийг хамтдаа сахин хамгаалж, аз жаргалтай амьдралыг хамтдаа цогцлохыг заана”.

1.18 сая гаруй километр квадрат бүхий өргөн уудам умард хил нь умардын нүүдэл соёлын өлгий болох бөгөөд өнөөдрийн Өвөр Монголын өөртөө засах орны үндэстнүүдийн 25 сая ахан дүүс мөр зэрэгцэн тэмцсэн халуун хөрс мөн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний сэтгэлд энэхүү халуун хөрсөнд үзэсгэлэнт сайхан байгаль орчноо батлахаар барахгүй аз жаргалтай гэр орон болгон бүтээн байгуулах хэрэгтэй байлаа.

“Үндэстнүүд сэтгэл нэгдэж гар гараа барин сайн сайхан уламжлалаа баримтлан бадруулж, үндэстний эв нэгдлийн ухуулга хүмүүжлийг гүнзгий өрнүүлж, үндэстний ажлыг нарийн сайн хийж, Өвөр Монголыг Хятад улсын умард хилийн амар тайван, аюулгүйн халхавч болгон бүтээн байгуулах хэрэгтэй”. “Өвөр Монголын экологи ямар байх нь Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний оршин тогтнох ба хөгжилд холбогдохоор үл барам, умард орон, зүүн хойд орон, баруун хойд орон, цаашлан Хятад улсын экологийн аюулгүй байдалд холбогдоно. Өвөр Монголыг Хятад улсын умардын байгаль орчны чухал амар тайвны халхавч болгон бүтээн байгуулахаар хичээх хэрэгтэй”.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын гадаад нээлтийг дээд хэмжээгээр чухалчлан үзэв. Тэрээр:

- Өвөр Монгол “умардын гурван орон”-д байрлан, ОХУ, Монгол Улстай хөршилж, хил дагуух нээлт хийж хөгжүүлэх өвөрмөц давуу талтай, Хятад улсын умардад нээлт хийх өмнө фронт мөн гэв.

Ийм чухал орон байртай байснаас Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онц чухалчилж:

- Нээлтийг өргөтгөхөөр дамжин шинэчлэл хөгжлийг ахиулж, боомтын эдийн засгийг хөгжүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатган, ОХУ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны тогтцыг төгөлдөржүүлж, олон цар хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлт хийх чухал бэхлэлт болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэлээ.

Хятад улсын умард хилийг дагаж Өвөр Монголын 4200 километрийн хилийн шугам нь ОХУ, Монгол Улстай холбогдож, зүүн хойд хэсгийн Хөлөнбуйрын тал нутгаас баруун хойд хэсгийн их цөлтэй Алшаа аймаг хүртэл, 18 боомт нь сувд мэт шигдэн гялалзана. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалттай золгуулж, Өвөр Монголын боомтын бараа тээвэрлэх хэмжээ ба хилээр орж гарах хүний тоо цөм нээлт хийсэн эхний үеийнхээс хэдэн арав дахин нэмэгдэж, умард хэсгийн Манжуур боомт нь Хятад улсын Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний зам шугамаар хамгийн их боомт болжээ.

Гурван тодорхой шаардлага ба байр тогтоолт нь Хятад улсын хөгжлийн их тал дахь Өвөр Монголын стратеги бодлогын байр суурийг гүнзгий тодорхойлон өгүүлж, одоо ба хойшдын хэсэг хугацаан дахь Өвөр Монголын урагшлах чиглэл ба ажлын гол чиглэлийг тодорхой зааж гарган, Өвөр Монголын өөртөө засах орны өөрчлөлт нээлт болон бүтээн байгуулалтыг үргэлжлэн ахиулах үндсэн зүглүүр мөн.

Үүнд суурилан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд ерөнхий хөгжлийн тодорхой зорилго тогтоон өгчээ. Тодруулбал “Хятад улсын умард дахь үзэсгэлэнт орныг илүү үзэсгэлэнтэй сайхан болгон цогцлооно”.

Салхи бороог туулсан 70 жил, эрэлхийлэн дэвшсэн 5 жил. Намын XVIII хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хороо тал нутгийн олон төрлийн үйлсийн хөгжлийг ямагт халамжилж, Ли Кэчян, Жан Дэжян, ЮйЖэншэн, Лиү Юньшань, Ван Чишань, Жан Гаоли зэрэг дарга удирдлага ч хил хязгаарыг тогтуун байлгах, үндэстний эв нэгдэл, ардын амьдралыг сайжруулах зэрэг талаар Өвөр Монголын хөгжилд шаардлага дурдаж, хүсэл найдвар тавьж, Өвөр Монголын албан тушаалтан, ард иргэдийг баяжуулж, орноо хүчирхэгжүүлэх, үндэстний эв нэгдлийг ахиулах талаар тасралтгүй шинэ үр дүн гаргахыг зоригжуулж байна.

Зангилааг баримталж бүх талыг хамарч, зоригоо хөвчлөн эрэлхийлэн ажиллав.

Намын XVIII хурлаас хойш Өвөр Монголын хөгжил илт амжилтад хүрсэн юм. Аж үйлдвэрийн бүтэц нүүрсээр голлож байснаасаа олон талаар хөгжиж, аялал жуулчлалын салбарын жил дунджийн нэмэгдлийн хурдац 20 хувийг давж, 2013 оноос 2016 он хүртэл эдийн засгийн орлого жил бүр дунджаар 7.9 хувиар нэмэгджээ. Хот сууринг бүтээн байгуулах хэмжээ 60 хувийг давж, Өвөр Монголын цардмал замын ашиглалтад орсон ерөнхий урт нь 190 мянган километрийг давсан байна. 1.41 сая иргэн ядуурлаас ангижирч, ядуурлын хэмжээ 14.7 хувь байсан бол 4.1 хувь болж буурсан юм. Үндсэн эм эмнэлгийн даатгалын хот хөдөөгийн оршин суугчдыг хамарсан хэмжээ 98 хувийг давжээ. Олон үндэстэн нэгдэн хамтдаа тэмцэж, хамтдаа цэцэглэн, үндэстний эв нэгдлийн шинэ хуудсыг сөхжээ.

Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны удирдлага дор Өвөр Монголын үндэстнүүдийн ард иргэд 5 жил эрэлхийлэн тэмцэж, элбэг баялаг үр дүн гарган, тал нутгийн ирээдүйн бүх талын хөгжилд бат чанга суурь тавив.

Хэлбэрээ өөрчилж, ядуурлын эсрэг тэмцэн, иргэдийн амьдралыг сайжруулснаар амьдрал улам өөдрөг болов

Өвөр Монголын эдийн засгийн хөгжил нь нөөц баялгийн нээлтэд хэтэрхий найдсан, бүтэц нь дан цул зэрэг асуудал оршиж байсан юм. Өвөр Монголын “нүүрсээр голлосон” төлөөлөл болох Ордос хотод нүүрстэй холбоотой аж ахуйн нэгжийн эзлэх хувь нь 60-д ойртсон түүхтэй байдаг.

“Давуу талдаа түшиглэж сайн талаа тодруулан, олон талаар хөгжсөн орчин үеийн аж үйлсийг идэвхтэй бүтээн байгуулж, давуу нь тодорхой, бүтэц нь зохистой, бүтээлч сэтгэхээр хөдөлгүүр болгосон, хот хөдөө нэг цогц болсон хөгжлийн шинэ төрхийг бүрэлдүүлэх хэрэгтэй”.

2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Өвөр Монголд айлчлан ӨМӨЗО-ны Намын хороо болон Засгийн газрын ажлын илтгэлийг сонссоны дараа ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлжээ. Тэрээр Өвөр Монголын эдийн засгийн хэлбэрээ өөрчлөн хөгжихөд зориулан санал зөвлөгөө өгсөн бөгөөд арга зам зааж өгчээ. Тодруулбал:

- Хэлбэрээ өөрчлөхийг эдийн засгийн бүтцээ төлөвлөн сайжруулахтай уялдуулах, нөөцийн хэлбэрийн аж үйлдвэрийн хэлхээг уртатгахтай уялдуулах, бүтээлч хөгжилтэй уялдуулах, энергийг хэмнэн бохирдлыг багасгахтай уялдуулах, бүх талаар шинэчлэл нээлтийг гүнзгийрүүлэхтэй уялдуулахыг дэмжих хэрэгтэй хэмээн зааж гаргав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний “тавыг уялдуулах” тодорхой зааврыг үндэслэн Өвөр Монгол тогтвортой урагшлан, тасралтгүй шинийг бүтээхийг баримталж, нүүрсний аж үйлдвэрийн эзлэх хувийн жин 5 жилийн өмнө 34 хувь байснаасаа 2016 он болоход 22 хувь болон буурч, стратеги бодлогын чанартай шинээр мандаж байгаа аж үйлдвэрийн хувийн жин 5 жилийн өмнөхөөс 4.7 хувь дээшлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний “Уламжлалт мал аж ахуйн орчин үеийн мал аж ахуй болж хөгжих ахицыг хурдасгах хэрэгтэй” гэсэн шаардлага ёсоор Или групп нь дэлхийн чанарын хамааралтын системийг системтэй байгуулж, Шилийнхотын махны хонь үржүүлэн бойжуулах суурингийн онц зэрэглэлийн хуцны эзлэх хувийн жин нэмэгдэж, Цао Ду компанийн өвс тэжээл болон малчдын хэрэглээний бүтээгдэхүүний дэлгүүр баг хүртэл зах зээлээ тэлэн, 3 жилийн хугацаанд 140 салбар дэлгүүр нээжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын хэлбэрээ өөрчлөн хөгжихийг дэмжиж байгаа бөгөөд Өвөр Монголын олон үндэстний ядуу иргэдийг ч халамжилж дэмжиж байна.

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шаньши мужийн Тайюаньд онц ядуу газар орныг ядуурлаас ангижруулах асуудлыг судлан ярилцах хурлыг зохион байгуулж, Өвөр Монголын ХорчинБаруун Гаран Дунд хошууны Намын хорооны нарийн бичгийн дарга Бай Юньхай онц ядуу газар орны төлөөлөгчийн хувиар үг хэлэв. Тэрээр яриандаа тухайн газрын маш олон иргэд өвчнөөс болж ядуурсан тухай танилцуулсанд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин маш анхааран үзэж, нарийн байдлыг нь хэд дахин асуун лавласан байв.

Өвөр Монголын нөхцөл байдал өвөрмөц, ядуурлыг бууруулан, нээн хөгжүүлэх ажилд тулгарч байгаа асуудал нэлээд будлиантай юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын ядуурлаас ангижруулах ажлын тухай хэлэхдээ:

- Бодит асуудлыг бодитой задалж, бүс нутгийн нөхцөл байдалтай зохицуулан шийдэж, нэгдсэн байдлаар төлөвлөн зохицуулахыг чангатгаж, ядуурлыг бууруулан, нээн хөгжүүлэх ажлыг зорилготойгоор сайн хийх хэрэгтэй гэсэн тодорхой шаардлага дурджээ.

2009 оны 8 дугаар сард Хятад улсын орлогч дарга асан Ши Жиньпин Өвөр Монголд айлчлахдаа Хөххотын Засгийн явдлын үйлчилгээний төв болон Их Зуу өмнө гудамжны орон сууцны дүүргийг өөрчлөн байгуулах барилгын талбайд хүрч, иргэдийн амьдралыг сайжруулан, иргэдийн төлөө хийж байгаа бодит ажлыг хянан шалгажээ.

2014 онд Өвөр Монголд дахин айлчлахдаа ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хянган аймгийн Рашаан хотын Ирвэстэй суурингийн хүнд амьдралтай ажилтан Гүө Юнцайгийн гэрт хүрч, шугуйт орны өөрчлөлт хөгжил болон орон сууцыг өөрчлөн байгуулж байгаа байдалтай танилцав.

Намын XVIII хурлаас хойш Өвөр Монгол аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах, нүүлгэн шилжүүлж ядуурлыг бууруулах, боловсролоор ядуурлыг бууруулах, төрийн бодлогоор суурийг батлах зэрэг арга хэмжээ авч, Өвөр Монголын үндэстнүүдийн 1.41 сая ахан дүүс “ядуу” малгайгаа таягджээ.

Өнөөдөр болоход Гүө Юнцайгийнх байртай болж, тэтгэвэр нь ч жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд “цахилгаангүй, замгүй” гэж санал тавьсан Шилийнхотын малчин Мажиг, багийнх нь 39 өрх цахилгаантай болж, 13 километрийн засмал замтай болсныг нүдээрээ харлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзсан Хөххотын асрамжийн газрын сонсголын бэрхшээлтэй охин Ван Яни ахлах сургуулиа төгсжээ. Их сургуулийн оюутан Янь Жыжин мөрөөдлөө биелүүлж, бага ангийн багш болсон бөгөөд хөдөө орон нутагт томилогдон, албан тушаал хариуцаж байна.

Цаг мөч урсах ус мэт өнгөрч одсон ч хайр халамж тэр л хэвээрээ үлдсээр.

“Ард иргэдийг сэтгэл зүрхнийхээ хамгийн дээд байранд тавьж, ард иргэдийн асуудлыг бүх хүчээрээ шийдэж өгөх хэрэгтэй”.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Шилийнхотын Цуглаан Гудамжны Ай Минь нийгэм дүүрэгт айлчлахдаа хэлсэн үг нь тал нутгийн үндэстнүүдийн ард түмний сэтгэл зүрхийг дулаацуулж, Өвөр Монголын намын бүх гишүүн, албан тушаалтны нэг сэтгэл нэг зоригоор ард түмэнд үйлчлэх эр зоригийг хөвчилсөн байна.

Экологийг сэргээх ажлыг сайн хийж, зоригтойгоор эхлэн хийж анх туршив

Зуны улирал болмогц Өвөр Монголын Шинэ Барга Баруун хошууны Хэрлэн сумын Манлай багийн Намын хорооны нарийн бичгийн дарга Мижиг малчдаа цуглуулж, сэлгэн маллах тухай зөвлөн, багийн 40 гаруй мянган га бэлчээрийг улирал хуваан сэлгэн ашиглахаар бэлтгэв.

- Энэ нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээс бидэнд тавьсан шаардлага бөгөөд хүсэл найдвар мөн. Тэр тусмаа ингэх нь нутаг бэлчээрээ хамгаалж болох бөгөөд хонь мал тарга авахад ч сайн, олонх малчид ингэж хийх хүсэлтэй хэмээн Мижиг ярьсан юм. 

2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжинд олон салбарын шилдэг залуучуудын төлөөлөгчидтэй ярилцахдаа монгол залуучуудын төлөөлөгч болох Мижигээс сэлгэн маллах тухай лавлан асуусан бөгөөд түүнийг нутаг бэлчээрээ сайн хамгаалахын хамт малчдыг дагуулан чинээлэг болох хэрэгтэй гэж захив. “Энэ нь маш өнгө гэрэлтэй үүрэг мөн” гэж Мижиг олзуурхана.

Өвөр Монгол Хятад улсын умард дахь нутаг дэвсгэрийн талбайгаар хамгийн том, төрөл зүйлээр хамгийн бүрэн экологийн чадавхтай орон мөн. Ой шугуй, тал нутаг, нуга газар, нуур цөөрөм, элсэн манхан, говь шанд зэрэг олон зүйлийн байгалийн үзэмжтэй, уугуул байгаль орчин орон бүсийг том талбайгаар хадгалсаар байна.

2013 оноос хойш Хөлөн нуурыг хамгаалж засах ажил, Алшаа аймгийн Тэнгэр элсэн дэх аж үйлдвэрийн хүрээлэнгийн байгаль орчныг бохирдуулсан асуудал зэрэг нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний анхааралд хүрчээ. Тэрээр олон удаа чухал заавар өгч, чанга цэгцлэн шийдэж, экологийн орчныг сэргээн засах ба хамгаалах ажлыг чангатгах хэрэгтэй гэж ахин дахин шаардсан байна.

Бохирдол болон засвар эсрэгцэж, асуудал болон аз завшаан хамт оршдог. “Урагшилбал ялж, ухарвал ялагдах” түүхийн зангилааны цаг мөчид Өвөр Монголын экологийн соёл иргэншлийн байгуулалт хэрхвэл зохих вэ?

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2014 онд Өвөр Монголд айлчлахдаа, Өвөр Монголын олон шатны албан тушаалтан, ард иргэдэд:

- Миний бодлоор хоёр зам байна. Нэг нь экологийг сэлбэн засах чухал төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Бээжин Тяньжин хавийн салхи, элсний эхийг засах төсөл, “умардын гурван орон”-ны халхавч ойн системийн бүтээн байгуулалт, тариалахыг зогсож ойжуулах, бэлчээрлүүлэхийг зогсоож бэлчээрийг сэргээх зэрэг гол гол төслүүдийн бүтээн байгуулалтыг сайн хийнэ. Нөгөө нь экологийн соёл иргэншлийн дүрмийн бүтээн байгуулалтыг төгөлдөржүүлнэ гэж тодорхой заавар өгөв.

Өнгөрсөн 3 жилд Өвөр Монгол нутаг бэлчээр, ой шугуйгаар гол цогц болгож, Их Хянган даваа, Муна уул болон Алшаа уулын экологийн сэргийлэлтийн халхавчийг бүтээн байгуулж, элсэрхэг газрыг сэргийлэн засах бүс, тал нутгийн хамгаалалт ба засалтын бүс, Шар Хөрст өндөрлөгийн дов толгой, ганга жалганы ус хөрсийг хамгаалах бүсийг байгуулж, “гурван халхавч дөрвөн бүс” экологийн аюулгүйн халхавчийг бүрдүүлжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний зааврын шаардлагаар Өвөр Монгол төрийн бодлогоор дэмжих, хөрөнгө оруулах, удирдлагыг чангатгах, хууль тогтоон хамгаалах, загас агнахыг хязгаарлан, гаралтыг багасгах зэрэг олон арга хэмжээ авч, Хөлөн нуурыг хамгаалан засах ажлыг чангатгажээ. Тэнгэр элсний аж үйлдвэрийн хүрээлэнгийн байгаль орчныг бохирдуулсан асуудлын эргэн тойронд 24 удирдлагаас хуулийн дагуу хариуцлага тулган, цэгцлэн сайжруулсан байна.

Одоогийн байдлаар Өвөр Монголд 182 байгалийн хамгаалалтын орон, улсын зэрэглэлийн ой шугуйн цэцэрлэг 43, улсын зэрэглэлийн нуга газрын цэцэрлэг 49 болон олон улсын зэрэглэлийн геологийн цэцэрлэг 3, улсын зэрэглэлийн геологийн цэцэрлэг 8 тус тус байгуулжээ.

Намын Төв хорооны төлөвлөгөөний дагуу Өвөр Монгол мөн экологийн соёл иргэншлийн дүрмийн бүтээн байгуулалтын хувьд эхлэн хэрэгжүүлэн анх туршиж, тодорхой хэмжээний амжилтад хүрчээ.

Сэтгэл зүрхээ холбон, гар гараасаа хөтлөлцөнө

Аялал жуулчлалын хөл хөдөлгөөн ихтэй улирал ирэхэд Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны Сайхан Тоорой сумын Мөнгөт багийн нутагт маш олон жуулчид цуглах боллоо. Багийн Намын хорооны нарийн бичгийн даргаОюунсоёлын хоолны газар ажиллуулсан туршлага нь хэсэг малчдад тус хүргэж, жил тутмын хүн дунджийн орлого 10 мянган юаньд хүрч, айл бүр тоосгон байшинтай, олонх айл машинтай болж хөлжсөн байлаа.

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Оюунсоёл үндэстний эв нэгдлийн шилдэг төлөөлөгчийн хувиар АИХ-ын танхимд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзсан байна.

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин надтай гар барихдаа надаас ямар ажил хийдэг вэ гэж асуусанд би “тосгоны боловсон хүчин” гэж маш шийдмэг хариулсан юм. Тэгэхэд дарга надад “иргэдийг хамруулж, иргэдийн ажлыг сайн хийгээрэй” гэж захисан хэмээн Оюунсоёл ярив.

“Өвөр Монголын хувьд нийгмийн амар амгаланг батлахад эрхбиш үндэстний эв нэгдлийн их талыг бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй”. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үг авсаархан бөгөөд хүчтэй байлаа.

Галт тэрэг замд гарахад зүтгүүр байх хэрэгтэй. Өвөр Монголын аюулгүй байдал нь үндэстнүүдийн ахан дүүсийн хамтын хүчинд түших учиртай.

2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд айлчлахдаа Хөххотын Сайхан дүүргийн тэтгэвэртээ гарсан боловсон хүчин Ян Жүнлитэй уулзаж, нийгэм дүүргийн бүтээн байгуулалтыг чангатгах тухай түүний саналыг сонсжээ.

2014 онд Өвөр Монголд айлчлахдаа ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин мөн Хөххотын монгол үндэстний шилдэг боловсон хүчин асан Ню Юйрүгийн гэр бүлийнхэнтэй уулзжээ.

Хил хязгаарыг сахин хамгаалж буй олон шатны дарга байлдагчид бол Өвөр Монголын энх тайван, аюулгүй байдлын бас нэгэн хүчтэй халхавч билээ.

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Өвөр Монголын хилийн хамгаалалтын хорооны нэгдүгээр сумын дарга байлдагчид ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний захидлыг хүлээж хязгааргүй баярласан байлаа.

Нэг жилийн өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд айлчлахдаа тус суманд очжээ. “Цаг агаарт нь зохицож байна уу”, “Аль нутгийн хүн бэ”, “Би өнөөдөр та нартай хамт харуулд гарна”. Тийм л халуун дулаан яриа байлдагчдын сэтгэлд хоногшжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд өнгөрсөн нэг жилийнхээ ажил, амжилтыг танилцуулахын тулд бүгд захидал бичсэн бол Ерөнхий нарийн бичгийн дарга хариу захидал илгээнэ гэж тэдний санаанд ороогүй аж.

- Цэргийг хүчирхэгжүүлэх зорилгыг бүгдээрээ гүнзгий суралцан хэрэгжүүлж, үзэл баримтлал, улс төрийн байгуулалтыг маш сайн биелүүлж, хүсэл мөрөөдөл, итгэл бишрэлээ бататган, “умард хилийн хамгаалагч”-ийн зорилго зорилтыг харуулж, хил хязгаараа хамгаалан, хилийн үйлсэд гавьяа зүтгэл гаргахыг хүсэж байна хэмээн ярьсан ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үгийг дарга, байлдагчид сэтгэл зүрхэндээ цээжилсээр.

Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны хайр халамж болон заавар жолоодлого нь намираа хур мэтээр Хятад улсын умард хилийн өргөн уудам газар нутгийг ундлан, Өвөр Монголын үндэстнүүдийн ард иргэдэд урам зориг хайрласаар.

Хөх огторгуйд хөвөн үүл цайраад, хөдөө талд хөлөг морь довтолно.

Зуу мянган жилийн турш монгол морь салхи шуурга, бороо цасны дундуур давхиж, морьтон үндэстний сэтгэлийн түшиг болсоор ирсэн бөгөөд аажмаар үндэстний соёлын оюун санааны бэлгэдэл болон хөгжсөн юм.

- Монгол морь хэдий гадаадын морь шиг өндөр том нуруугүй боловч амь бөх, тэвчээр сайтай, хүч дорвитой байдаг. Бид ажил үйлсийнхээ төлөө монгол морь мэт тэвчээртэй, буцалтгүй урагшлах зоригтой байх хэрэгтэй гэж ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын үндэстнүүдийн албан тушаалтан, ард иргэдэд сэтгэлийн тэнхээ хайрласан билээ.

Шинэ түүхэн гараанд зогсож, Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны бат чанга удирдлага дор Өвөр Монголын үндэстнүүдийн албан тушаалтан, ард иргэд сэтгэл зүрхээ холбон, гар гараасаа хөтлөлцөж, “монгол морины зориг”-ийг харуулж, хайрлан хамгаалж, харилцан туслалцан, эдийн засаг, нийгэм, экологи, аюулгүй байдал зэрэг олон салбарын ажил үйлсийг шинэ шатанд гаргахаар хүчин зүтгэвэл эх орны умард хил илүү үзэсгэлэнтэй сайхан болох нь дамжиггүй юм.

Зохиогч: Синьхуа хорооны сэтгүүлч: Ли Рэньху, Лүө Жэнгуан, Урьхан, Рүн Чихань
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл