solongonews
ӨМӨЗО-ны “Хоёр чуулган”-д оролцох гишүүд, төлөөлөгчид Хөххотод хүрэлцэн ирлээ
2016-01-22 14:43
ӨМӨЗО-ны “Хоёр чуулган”-д оролцох гишүүд, төлөөлөгчид Хөххотод хүрэлцэн ирлээ.

Сэвэлзүүр салхи Хөххотын утаа униарыг үлээж, тэнгэр цэлмэн агаар цэвэршжээ. Өвөр Монголын арван хоёр аймаг хотоос ард түмний хүсэл найдварыг хүлээн мордоцгоосон ӨМӨЗО-ны 2016 оны “Хоёр чуулган”-д оролцох гишүүд, төлөөлөгчид 1 дүгээр сарын 21-ний өдөр Хөххотод хүрэлцэн иржээ.

ӨМӨЗО-ны 2016 оны “Хоёр чуулган” нь “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөө дуусаж, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөө эхлэх зангилааны цаг үе буюу чинээлэг нийгмийг биелүүлэх шийдвэрт цаг ирж байгаа чухал чуулган бөгөөд ӨМӨЗО-ны эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм. Гишүүд, төлөөлөгчид гол асуудлын эргэн тойронд санал зөвлөгөө өгөх болно. Өөртөө Засах Орны УТЗЗ-ийн гишүүн Оюундалай:

- Өвөр Монголд нүүдлийн мал аж ахуйн соёлыг хамгаалах дүүрэг байгуулж, бодит арга хэмжээ тогтоож хамгаалах тухай саналаа дурдахаар ирлээ. Миний бодлоор манай орны зүүн, дунд, баруун хэсгээс тус тус нэг нүүдлийн мал аж ахуйн соёлыг хадгалсан хамгийн төвлөрсөн орныг сонгож хамгаалалтын дүүрэг байгуулбал зохино. Үүнээс гадна үндсэн шатны зарим дэд бүтцийг үргэлжлүүлэн хамгаалах хөрөнгө оруулбал зохино гэв.

Ирэх долоо хоногт эдгээр гишүүд, төлөөлөгчид идэвхтэйгээр санал зөвлөмжөө дурдаж, ард түмнээс тэдэнд олгосон эрхээ сайн ашиглаж, үүргээ сайн гүйцэтгэж, үндсэн шатны ард түмний бодож санаж буй бүхнийг илтгэх болно.

1 дүгээр сарын 21-ний үдээс хойш бүртгүүлж барсан гишүүд, төлөөлөгчид хурлын материалыг судлах, харилцан санал солилцох, санал зөвлөмжөө засах зэрэг талаар ажиллаж, Өөртөө Засах Орны “Хоёр чуулган”-ы танхимд итгэл дүүрэн алхан ороход бэлэн боллоо.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл